Европын хүний эрхийн шүүх ОХУ Украинд 2014 оноос хойш хүний эрхийн зөрчил гаргасан гэж үзлээ

Европын хүний эрхийн шүүх (ECHR) лхагва гарагт /2025.07.09/ ОХУ 2014 онд Украин руу довтолсноосоо хойш хүний эрхийг илт зөрчиж, шүүхээс гадуур цаазаар авч, бэлгийн хүчирхийлэл үйлдэн, албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэж үзсэн байна. Шүүхийн дээд танхим 2014 оны тавдугаар сарын 11-нээс 2022 оны есдүгээр сарын 16-ны хооронд ОХУ хууль бус үйлдлийг томоохон цар хүрээтэйгээр явуулсан гэж санал нэгтэй дүгнэжээ.
2014 онд Украины зүүн хэсгийн Донецк, Луганск мужид ОХУ-ыг дэмждэг зэвсэгт бүлэглэлүүд нэвтэрсэн байдаг. ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу цэргээ оруулж, бүрэн хэмжээний дайныг эхлүүлсэн. Европын хүний эрхийн шүүх тэрхүү найман жилийн хугацаанд ОХУ хүний эрхийн конвенцыг удаа дараа зөрчсөн үйлдлүүдийг илрүүлсэн байна.
“ECHR” мэдэгдэл хийхдээ “Эдгээр үйлдлүүд нь Европын зөвлөл болон түүний гишүүн орнуудын үндэслэсэн ардчиллын суурь бүтцийг бусниулах, хувь хүний эрх чөлөөг үгүй хийх, улс төрийн эрх чөлөөг дарах, хууль дүрмийг илт үл тоомсорлох зорилготой” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад үгээ ногоон зеленскийдээ л хэл эргүү ацнууд
Оросууд тусгаар улсад х�##�дан хядлага үйлдэн, энэ зууны хамгийн том гутамшиг болсон .Үүнээс болж дуусаж байсан хөгшин Европын бүх улс зэвсэглэж шинэ технологоор хөөцөлдөж дайнд бэлдэж эхлэв ,энэ дайн хичнээн жил үргэлжилэх нь бүү мэд !
Эцийн эцэст дайн эхлүүсэн улс сүйрч дуу�####�г нь хорвоогийн жам шүү!