₮29 тэбумаар Хүннү хотын эхний ээлжийн цэвэрлэх байгууламжийн ажлыг хийлгэнэ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 29 тэрбумаар Хүннү хотын эхний ээлжийн цэвэрлэх байгууламжийн ажлыг хийлгэх тухай тендер зарласан байна.

Уг тендерийг өчигдөр буюу /2025-07-09/-ний өдөр зарласан бөгөөд үнийн саналыг ирэх сарын 12-ныг дуустал хүлээн авах юм. Тендерт тусгагдсан өртөг буюу 29 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргахаар төлөвлөсөн байна. Харин энэ онд санхүүжих өртөг нь 10 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Хүннү хот 2028 онд оршин суугчдаа хүлээн авах тухай уг хотын захирагч М.Батбаяр хэлсэн юм.
Тус хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Тиймээс дээрх зорилтод нийцсэн, амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Хүннү хот болсноор Хүннү улсыг англиар "Xiongnu Empire" гэж бичдэг байдлыг өөрчлөн Хүннү гэх монгол дуудлагыг хоногшуулах “Hunnu Empire” гэсэн бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээг харгалзан үзсэн байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд Улаанбаатар хотод ирж байгаа төвлөрлийг задалж суурьшлыг тэнцвэржүүлэн, зам тээвэр ложистикийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Энэ б�##�ай нэрээ болиочээ хүннү ч гх шиг