УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: Ocean partners таван жил хѳнгѳлѳлттэй үнээр зэсийн баяжмал авах тохироог хийсэн

АН-ын бодлогын зѳвлѳл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр АН-ын гишүүн Б.Пүрэвдорж "Намаас ажлын хэсэг байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр Жастын Ш.Батхүүгийн 40 сая ам.долларыг тѳлсѳн асуудлыг хянаж үзлээ. Ocen partners  компани анх Ш.Батхүүг зээл авахад нь зуучилж байсан. Сая тѳлѳлт хийхэд дарин оролцлоо. Эндээс тэд Стандарт банкаар халхавч хийж,  мѳнгѳ угаасан гэж харагдаж байна. Тус компани 1998 оноос хойш 3.2 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг гаргасан байдаг. Сая зуучлалаар орохдоо дахин 5 жил зэсийн баяжмалын трейдерээр орох хэлцлийг улс тѳрийн нѳлѳѳ бүхий хүнтэй тохирсон байна гэж мэдэгдлээ. 

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button