Нийгэм мэдээ

Хүй долоон худагт хуушуур 3000, хорхог 20 мянган төгрөгийн үнэтэй байна

Хүй долоон худагт өнөөдөр буюу /2025-07-10/-нд Хязаалан, Соёолон насны морьдын уралдаан үргэлжилж байна.

Бид хуушуур, хорхгийн худалдаа эрхлэгчдээс үнийн мэдээллийг тодруулахад "Хуушуур нэг ширхэг нь 3 мянга, нэг удаагийн аягатай хорхог 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна" хэмээсэн юм.


Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр /2025-07-07/ нэг кг хонины махны дундаж үнэ 17 мянган төгрөгийн ханштай байна. Хонины мах болон бусад малын махны дундаж үнийн мэдээллийг дараах инфографикаас үзэх боломжтой.

Махны худалдаа эрхэлдэг захуудын дундаж үнэ

  • Хонины мах - 16,971
  • Үхрийн цул мах - 24,629
  • Үхрийн ястай мах - 21,442
  • Ямааны мах - 12,774
  • Адууны мах - 13,213 төгрөгийн ханштай байна.

Дээрх үнийг өнгөрсөн долоо хоногийн үнийн статистик мэдээлэлтэй харьцуулахад хонины мах 49 төгрөгөөр буурч, үхрийн ястай мах 127 төгрөгөөр, адууны мах 100 төгрөгөөр өссөн байна. Харин үхрийн цул мах, ямааны махны үнэ өнгөрсөн долоо хоногоос өөрчлөгдөөгүй байна.


Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 10, 2025 12:49

хуушуур хойтон 5000 болох биз

Арман
Арман
7 сар 10, 2025 22:55

ТЙМ АЦАА ХИЙСЭН НААДМААР ЮУГАА ХИЙНЭ ВЭ ????????????

Зочин
Зочин
7 сар 11, 2025 10:32

Шун�##�ын бузаруудын гурилыг битгий ид бузарууд

Зочинолдо
Зочинолдо
7 сар 11, 2025 15:38

Ноднин яваад хашраад больсон юугаа хийдгийн

Холбоотой мэдээ

Back to top button