Түрүү жилийн азарганы түрүү магнай Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга

Өнөөдөр Хүй долоон худагт Азарганы уралдаанаар Улсын баяр наадам албан ёсоор эхэлж буй билээ.
2024 онд буюу Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд 196 хурдан буян бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 58 азарга хасагдаж байсан юм.
Ингээд адуун сүргийн манлай 134 хурдан азарга гарааны зурхайгаас эргэсэн.
Ийн түрүү жилийн наадамд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү магнайд хурдалсан билээ.
Аман хүзүүнд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр азарга, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Аминхишигийн халзан азарга, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд азарга хурдалж наадамчин олноо баясгасан юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийн түрүү жилийн наадамд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Г�##�-Эрдэнийн Нандин хонгор азарга түрүү магнайд хурд�##�сан билээ. Өгүүлбэрийнхээ утга найруулгыг сайн хянаж бай. Энэ одоо түрүү жилийн наадмыг хэлээд байгаа ч юм шиг эсвэл энэ жил дахин түрүү магнай боллоо гэж болно шүү дээ.