Нийгэм мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур 3000-5000 төгрөгийн үнэтэй, олдохгүй байна

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.
Манай сурвалжлах баг Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр дахь өдрөө ажиллаж буй бөгөөд хуушуур, хорхог, айраг ямар үнээр худалдаалагдаж буйг худалдаа эрхлэгчдээс тодрууллаа. Ингэхэд,
- Айраг - 10-15 мянга
- Хорхог - 20-40 мянга
- Хуушуур - 3000-5000 төгрөгийн үнэтэй байсан юм.
Энэ жилийн хуушуурын амт, хүртээмжийн талаар наадамчин олноос тодруулахад "Хуушуур 3-5 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна лээ. Олдоц муу, удаан оочерлож байж хуушуур авч идэх боломжтой байна" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.