Нийгэм мэдээ

Шинэ арслан Э.Батмагнай гурвын даваанаас есийн даваа хүртэл 25 минут барилджээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. 

Өчигдөр буюу /2025-07-12/-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэ жилийн наадамд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Нэг Монгол ХХК, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх Э.Батмагнай түрүүлж Улсын арслан цол хүртлээ.

Тэрбээр /2001-01-12/-ны өдөр төрсөн өдгөө 24 настай.

Анх /2019-07-10/-нд Аймгийн начин болж, үүний дараа /2020-07-12/-нд Аймгийн заан, /2022-07-12/-нд Улсын начин болж байсан билээ. Улмаар энэ жилийн баяр наадамд начин цолноос дөрвөн цол ахиж Улсын арслан боллоо. Түүний гурвын даваанаас хойш учраа таарсан бөхчүүд болон барилдсан хугацааг хүргэе.

  • Гурвын даваа: Баянхонгор аймгийн харьяат Улсын начин Д.Цэрэнтогтохтой 04:34 минут
  • Дөрвийн даваа: Увс аймгийн харьяат Улсын харцага Ц.Мөнхбаяртай 04:00 минут
  • Тавын даваа: Төв аймгийн харьяат Улсын заан Д.Хүдэрбулгатай 01:04 минут
  • Зургаагийн даваа: Архангай аймгийн харьяат Улсын харцага Б.Зоригтбаатартай 08:34 минут
  • Долоогийн даваа: Ховд аймгийн харьяат Улсын заан Б.Бат-Өлзийтэй 01:43 минут
  • Наймын даваа: Увс аймгийн харьяат Улсын аварга П.Бүрэнтөгстэй 02:45 минут
  • Есийн даваа: Сүхбаатар аймгийн харьяат шинэ гарьд цолтон Н.Өсөхбаяртай 02:26 минут барилдсан юм.

Тооцоолон үзвэл сүүлийн долоон давааны туршид нийт 25:06 минут барилдсан байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button