УЛС ТӨР

С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэдтэй утсаар холбогдов

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр /2020.01.10/ оройн 23.00 цагт ЦЕГ-ийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн удирдлагуудад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж ажиллалаа. Тэрбээр энэ үеэр нийслэлийн иргэдийн өмнө тулгардаг  хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үүргийг хүлээн камерын тусламжтайгаар хянан ажилладаг  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ажилтан албан хаагчид, операторуудтай уулзан тэдний ажиллах орчин, ажлын ачаалал, иргэдээс ирэх дуудлагын агуулга, тоо хэмжээ, иргэнд очиж үйлчлэх хугацаа, техникийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын  талаар албан хаагчидтай ярилцаж, дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдон санал бодлыг нь сонсож ажиллалаа.

Тус төвийн хувьд Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Яаралтай тусламжийн төвийн мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, цахим мэдээллийн болон яриа, хяналтын камерын бичлэгийн сан бүрдүүлэн ашигладаг бөгөөд, GIS, GPS, TRS технологийн тусламжтайгаар авто объектууд, эргүүлийн цагдаа нарын байршил, хөдөлгөөнийг шууд хянан, удирдлагаар хангах зорилгоор анх 2007 онд “Холбоо, хяналт, мэдээллийн нэгдсэн сүлжээ” нэртэйгээр байгуулагдсан бол хожим 2010 онд Монгол улсын Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын төв, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газар болон Нийслэлийн онцгой байдлын газрын шуурхай удирдлага, зохицуулалт хариуцсан зарим нэгж, Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн зохицуулагч, оператор, инженерийн албадыг нэгтгэн бүтэц, орон тоог баталж, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийг байгуулагдсан түүхтэй аж. Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламжийн талаарх мэдээллийг хүлээн авах, цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн хөдөлгөөнт хэсэг, бүлгүүдийг шуурхай удирдлага, зохицуулалтаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, мэдээ мэдээллийг нэгтгэн боловсруулах, төрийн зохих байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хотын дарга С.Амарсайхан тус төвийг үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 10 гаруй жил ажиллаж байгаа цагдаагийн ахмад Д.Лхагвадуламтай ажил үүргийн нь талаар ярилцлаа.

Тэрбээр “Баасан гарагт манай төвд хандан ирэх дуудлагын тоо харьцангуй ихэсдэг. Учир нь ажлын сүүлийн өдөр гэдгээр иргэд баяр тэмдэглэх, архидан согтуурах, үүнээс үүдэн олон нийтийн газар танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явдал цөөнгүй бий. Одоогоор 103 буюу  яаралтай түргэн тусламжийн дуудлагад 37 машин гарчихсан явж байна. Эдгээр машинуудын хаана явж байгаа байршлыг GPS систем ашиглан харж болдог. 102 буюу Цагдаагийн дуудлагыг бид тухайн дүүргийн цагдаагийн хэлтэстэй холбосноор цагдаагийн машин харьцануй түргэн очдог бол 103, 105-ын автомашинууд замын ачаалал түгжрэлээс хамааран 20-30 минутын дараа очих тохиолдол гардаг гэдгийг Хотын даргад тайлбарлав.

Хотын захирагч С.Амарсайхан “Иргэдийн зүгээс дуудлага ирэхдээ удаан байна, дуудлагаар ирсэн боловч шаардлагатай эмч тариа хийхгүй байна, бүрэн гүйцэт арга хэмжээ авч чадахгүй байна, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхгүй байна, эмч ажилтнууд харилцааны соёл муутай байна” гэх зэрэг олон  гомдлыг бидэнд мэдэгддэг. Мэдээжийн хэрэг дуудлагын эмч, цагдаа, онцгойгийн ажилтнуудын хувьд ажлын  ачаалал ихтэй байдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ иргэд яарсан, эмчилгээ үйлчилгээ түргэн хийлгэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бухимдсан, сандарсан хүмүүс байгааг та бүхэн анхаарч мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, сэтгэл зүйн хувьд хүлээцтэй, тэвчээртэй байх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй” гэдгийг онцлон хэллээ.

Мөн Хотын дарга яаралтай түргэн тусламжийн дуудлага өгсөн иргэнтэй холбогдон “Та дуудлага өгсөн юм байна. Хотын дарга С.Амарсайхан тантай ярьж байна. Би өнөөдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төв дээр ажиллаж байгаа, тус байгууллагын иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийн талаар газар дээр нь ирж ажиллаж байгаа юм. Та 22:30 цагт та дуудлага өгсөн юм байна. Одоогоор дуудлага очоогүй байгаа юу. Өвчтөний биеийн байдал ямар байна. Замын ачааллаас болоод дуудлага жаахан саатсан бололтой. Удахгүй очно гэлээ. Та санал хүсэлтээ хэлээрэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-13 10:53

Амарсайхан дарга ёстой чадах чинээгээрээ сайн ажиллаж байгаа хүн. Энэнээс илүү ажилласан хэн ч байхгүй, мөнгө хумс�##�ахаа л бодсон улс байсан

Холбоотой мэдээ

Back to top button