НИЙГЭМНийгэм мэдээ

ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид 128 бөхийн сорьцыг шинжлүүлнэ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна.

Өмнө нь дөрөв давсан 32 бөхөөс сорьц авдаг байсан бол энэ жилээс эхлэн Үндэсний их баяр наадмынтухай хуульд заасны дагуу 21 аймаг, гурван дүүргийн баяр наадмын шөвгийн дөрвөн бөхөөс нийт 96 буюу 128 бөхийн сорьцыг ХБНГУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж ажиллах тухай Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа мэдээллээ.  

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 онд баталсан. Хуулийн 21.5 заалтад "Аймгийн баяр наадам, түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхөөс допингийн шинжилгээг 2025 оны баяр наадмаас эхлэн авна" гэж заасан байдаг.

Хэрэв шинжилгээ авахгүй бол тухайн аймаг дахь үндэсний бөхийн барилдаанд амжилт үзүүлсэн бөхийн цол чимэг баталгаажихгүй гэдгийг албаныхан мэдээлж байгаа юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 14, 2025 08:45

Өө яасан удаан юм бэ !

Зочинард
Зочинард
7 сар 17, 2025 21:04

Энэ хэнд, юунд хэрэгтэй юм, бөөн будилаан, сенсаци тарьж, хэн нэгэн хорчины явуулгаар хуурамч шинжилгээ гаргуулж, нэгэн сайхан аавын хүүгийн хөдөлмөр зүтгэл, амьдр�##�ыг л б�##�лахаас өөрцгүй. Нэгэнтээ л дотооддоо хариуг нь гаргаж чадкүй, 45, 60 хоногийн дараа хариуг гаргах бол ч�##� утгагүй агаад солиотой цөөн хэдэн хүмсийн явуулга мөн. Ер нь допингийн шинжилгээ авдагаа болих хэрэгтэй. Допингийн төв, тэндхийн солиот ажилтнууд сөнөтүгэй

Холбоотой мэдээ

Back to top button