Хүн төрөлхтний нөлөөний улмаас дэлхийн соронзон орон шилжжээ

Хүн төрөлхтний нөлөө агаар мандал, далайн урсгал гэх мэт дэлхийн макро бүтцэд ажиглагддаг. Тэгвэл сүүлийн үед дэлхийн соронзон орны хөдөлгөөнд хүний нөлөө илүү тод мэдрэгдэх болжээ. Манай гаригийн соронзон туйлууд тодорхой хугацааны дараа хөдөлдөг. Энэ нь хэвийн зүйл үзэгдэл. Тэгвэл саяхан нийтлэгдсэн судалгаа хүн төрөлхтөн гол, нуурын даланд их хэмжээний ус хадгалснаар соронзон орны хөдөлгөөнийг өөрчилсөн нь гэх үр дүн үзүүлжээ.
Харвардын их сургуулийн геофизикч Наташа Валенчик болон түүний багийнхан дэлхийн хамгийн том 7 мянга орчим даланд төвлөрсөн усны массын тооцоолсон байна. Энэ төвлөрсөн ус нь дэлхийн соронзон орныг үүсгэгч, дэлхийн цөмийн динамотой харьцуулахад гадаргуугийн эргэх тэнхлэгийг ойролцоогоор нэг метрээр хазайлгасан болохыг тооцоолжээ. Их хэмжээний масс бүхий биетийн байрлалыг өөрчлөх нь дэлхийн соронзон туйлуудын байрлалыг гадаргуутай нь харьцуулахад шилжихэд хүргэдэг юм.
Үүгээр зогсохгүй, энэ их хэмжээний ус хадгалалт нь дэлхийн далайн түвшинг 21 миллиметрээр бууруулсан байна. Валенчик “Бид усыг далангийн цаана хадгалах үед далайгаас ус хасагдаж, дэлхий даяар массын хуваарилалт өөрчлөгдөж байна,” гэж хэлсэн байна.
Эргэж буй бөмбөрцөгт жин нэмэгдэхэд тэр хэсэг нь экваторын зүг татагдаж, эргэлтийн тэнхлэгийг хазайлгадаг. Тиймээс газрын гадаргын жинг дахин хуваарилах нь дэлхийн эргэх тэнхлэгийг өөрчилдөг байна. Газрын гадарга дээрх жин ус их хэмжээгээр хуримтлагдах, мөсөн давхаргууд хайлах, эсвэл газрын гүний ус олборлох зэрэг байдлаар шилжүүлж буюу дахин хуваарилж болно.
Валенчик болон түүний багийнхан хойд туйл хоёр үе шаттайгаар шилжсэнийг илрүүлжээ. 1835 оноос 1954 оны хооронд Европ болон Хойд Америкт далан баригдахын хэрээр хойд туйл ОХУ руу чиглэн зүүн тийш ойролцоогоор 20 см-ээр шилжсэн байна. Харин 1954-2011 оны хооронд Ази болон Зүүн Африкт илүү олон далан баригдаж эхэлснээр туйл баруун тийш Хойд Америкийн зүг рүү 57 см шилжжээ.
Тэрбээр “Бид мөстлөгийн шинэ эрин рүү орж байгаа юм биш, нийтдээ нэг метр орчим л хөдөлсөн. Гэхдээ энэ нь далайн түвшний хувьд чухал үр дагавартай,” гэж хэлсэн юм.
21-р зууны эхнээс хойш далайн түвшин жилд дунджаар 1.2 мм-ээр өссөн. Энэ өсөлтийн дөрөвний нэгийг хүн төрөлхтөн далангийн ард барьсан байна. Зарим талаараа энэ нь сайн зүйл байж болох юм. Учир нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй цаг уурын өөрчлөлт далайн түвшнийг нэмэгдүүлж, эрэг орчим амьдардаг хүмүүст эрсдэл учруулж байгаа билээ.
Эх сурвалж: Science Alert
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Томоохон усан д�##�ан, бас хотжилт, уул уурхайн олборлолт, тээвэрлэлт их нөлөөлдөг байх.
Хүн төрлөхтөн нэртэй хув�##�з бөөс жоомнуудыг 1 тэрбум болтол нь цөөлөх хэрэгтэй.
Энэтхэг.хятад бөөснөөс с�##�ах юм сан
Eр нь байгаоийн юмыг байгаагаар нь байлгахгүй янз бүр болгоод байх дэмий дээ
Удахгүй болсон байхаа!!! Уман маани бадми хум!!!
Газрын гүнээс хамаг төмөрлөгийг нь ухаж аваад байхаар, өөрчлөлт орж байгаа юм аа.ус хамаагүй
Хүн ам.ихтэй.улс.их.нөлөөлдөг байх!?