Нийгмийн

HUAWEI Pura 80 цуврал: Гар утасны гэрэл зургийг авах шинэ боломжууд

Дубай, АНЭУ-д Huawei компани 2025 оны 7-р сарын 10-ны өдөр HUAWEI Pura 80 цувралын шинэ үеийн дээд зэрэглэлийн ухаалаг гар утаснуудаа албан ёсоор танилцууллаа. Шинэлэг функцүүд болон дэвшилтэт технологийг шингээсэн энэхүү цуврал нь гар утасны гэрэл зургийн салбарт шинэ стандарт тогтоож байна.

Домог болсон дизайн

HUAWEI Pura 80 Ultra болон HUAWEI Pura 80 Pro загварууд нь гялалзсан улаан өнгөөрөө онцгойрч, нарны туяанд солонгорон гялалзах тансаг хийцтэйгээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.

Түүнчлэн, HUAWEI Pura 80 Ultra загварын камерын модуль нь загварын салшгүй хэсэг болсон алтан цагаригаар хүрээлэгдсэн бөгөөд энэ нь урагшлах хөдөлгөөнийг бэлгэдэхийн зэрэгцээ флагман утасны ялгарах онцлог болжээ.

HUAWEI Pura 80 цуврал — Ирээдүйн гоо зүй

Мэргэжлийн зураг авалт

HUAWEI Pura 80 Pro ухаалаг утас нь 1 инчийн мэдрэгч бүхий камерынхаа ачаар өнгийг бодитоор дахин гаргаж, гэрлийн хамрах хүрээг дээд хэмжээнд нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд бүдэг гэрэлтэй орчинд ч зургийн өнгө, ялгарал, деталь бүрийг нарийн тод харуулах боломжтой болсон.

Уг ультра камер нь өнгийг байгальд ойр, бодит мэт дүрслэх чадвартай бөгөөд шөнийн гэрэл зургууд ч гайхамшигтай тод, хурц өнгө дүрслэлтэй гардаг. HUAWEI Pura 80 Ultra загварт анх удаа маш өргөн мэдрэгчтэй, 3.7x ба 10x оптик томруулалтай хоёр телеобъектив камер танилцуулж байна. Эдгээр телеобъективүүд нь өнгөний нарийвчлалтай, орон зайг мэдрүүлсэн гүн эффекттэй хөрөг болон ойрын зургийг мэргэжлийн түвшинд буулгах боломжийг олгодог.

HUAWEI XMAGE — Томруулсан ч тод дүрслэл

HUAWEI XMAGE нь салбартаа хамгийн том телеобъектив мэдрэгч бүхий сайжруулсан зураг авалтын системийг танилцуулж байна. Шинэ загварын бүтэц болон ухаалаг алгоритмын тусламжтайгаар зураг томруулсан ч харанхуй орчинд өнгөний ялгарал сайтай, маш тод зургууд авах боломжтой болжээ.

Архитектурын нарийн деталь, хотын сүр жавхлант барилга байгууламж зэрэг шөнийн уур амьсгалыг өндөр нарийвчлалтайгаар буулгах чадвартай. Театрын тоглолт болон концертыг 4K форматаар бичих боломж нь бүх нарийн деталь, хурц өнгийг үнэн бодитоор дамжуулж, тайзны үзүүлбэрийг гар утасны дэлгэцэн дээр яг л амьд мэт мэдрэх нөхцөл бүрдүүлнэ.

HUAWEI Pura 80 цуврал — Ирээдүйн гэрэл зураг

Хиймэл оюуны шинэ боломжууд

HUAWEI Pura 80 Pro болон HUAWEI Pura 80 Ultra загварууд нь хэрэглэгчийн сонгосон гол функцүүдэд — камер, гэрэлтүүлэг, ухаалаг камерын тохиргоо гэх мэт — түргэн шуурхай хандах боломжийг олгох ухаалаг удирдлагын товчлууруудтай.

Хурууны хээ таних сайжруулсан алгоритм нь аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэж, бүх үйлдлийг хоромхон зуурт гүйцэтгэх боломжоор хангана.

Хиймэл оюунд суурилсан дуу чимээг дарах технологи нь дуудлагын үеэр хүний дуу хоолойг илүү тодруулж, орчны чимээг үр дүнтэй дарах тул хоёр талын яриа ямар ч нөхцөлд саадгүй, тод сонсогдоно.

Гайхамшигт хүч чадал ба бүтээмж

HUAWEI Pura 80 Pro болон HUAWEI Pura 80 Ultra загваруудад суурилуулсан 5170 мА·ц хүчин чадалтай хүчирхэг батарейг 100 Вт-ын HUAWEI SuperCharge утсан цэнэглэгч болон 80 Вт-ын утасгүй цэнэглэх технологитой хослуулсан ба цэнэгийг удаан барина.

Өндөр хүчин чадал бүхий баттерей болон хурдан цэнэглэлт нь таны ухаалаг утсыг доголдолгүй, тасралтгүй ажиллуулах бөгөөд хэзээ хэзээгүй цэнэг дуусах сэтгэл зовнилыг мартуулна.

Гайхалтай бат бөх чанар

HUAWEI Pura 80 Ultra загвар нь 2-р үеийн Kunlun Glass дэлгэцтэй бөгөөд энэ нь зураас үүсэхээс 16 дахин, уналтад гэмтэхээс 25 дахин илүү тэсвэртэй болсон2.

Энэхүү бат бөх шилэн “бамбай” нь таны гар утсыг урьд өмнө байгаагүй түвшинд хамгаалж, санаанд оромгүй нөхцөл байдалд ч найдвартай хамгаална.

  • HUAWEI SuperCharge 80W утасгүй цэнэглэгчийн төхөөрөмжийг тусдаа зарна..
  • Энэхүү мэдээллийг Хуавэй лабораторид 2-р үеийн эдэлгээнд тэсвэртэй Кунлун шилийг энгийн шилтэй харьцуулан гаргаж авсан. Ухаалаг гар утас нь гадаад нөлөөлөл болон физик хүчин зүйлд мэдрэмтгий өндөр нарийвчилсан цахим бүрдлээс бүрддэг. Хэрэглэж байх үедээ унагаахгүй байхыг зөвлөж байна.

Э.ТЭРГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button