Гадаад мэдээДЭЛХИЙ

Киев, Москва хэлэлцэж Украин Путин, Зеленский хоёрыг биечлэн уулзуулахыг шаардлаа

Лхагва гарагт /2025.07.23/ Украин, ОХУ хоёр Турк улсад гурав дахь удаа хэлэлцсэн байна. Тэгвэл Украины тал Ерөнхийлөгч Владимир Зеленский болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг ирэх долоо хоногуудад биечлэн уулзуулахыг шаарджээ. Харин ОХУ богино хугацаанд гал зогсоох санал дэвшүүлсэн байна.

Москвагийн төлөөллийг тэргүүлэгч Владимир Мединский сэтгүүлчдэд хэлэхдээ “Бидний байр суурь нилээн хол байна. Гэхдээ бид харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон. 24-48 цагийн хугацаанд гал зогсоож, эмнэлгийн баг шархадсан хүмүүсийг цуглуулан, командлагч нар цэргүүдийнхээ цогцсыг хүлээн авах талаар бид дахин Украины талд санал болгосон” гэжээ.

Хэдийгээр хоёр тал гал зогсоох тал дээр ахиц гаргаагүй ч тус тус 1,200 дайны хоригдол солилцохоор тохиролцсон хэмээсэн байна. Москва мөн амь үрэгдсэн 3 мянган цэргийн цогцсыг хүлээлгэн өгөхийг Киевт санал болгожээ. Украины төлөөллийг тэргүүлсэн Рустем Умеров “Эн тэргүүний зорилго бол удирдагчдын хооронд уулзалт зохион байгуулах” хэмээсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи.з
Зочи.з
7 сар 24, 2025 10:49

Шаардлаа ч гэх шиг, Зелигийн хоногийн тоо нь дуусч байгаа шүү дээ, тийм хүнтэй уулзаж Доош ордог тэнэг хүн байхгүй байхоо.

Зочин
Зочин
7 сар 24, 2025 11:44

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button