НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: "Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэн

"Өндөр гэгээний өв дүрслэх урлагт" тусгай үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд үргэлжилж байна.

Монгол Улсын Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, мөн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу музей хамтран “Өндөр гэгээний өв дүрслэх урлагт” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн нь Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын үйлс бүтээл, соёлын өвийг олон нийтэд таниулах, түүний дэг сургуулийн уламжлалыг сурталчлах, судалгааны эргэлтэд оруулах зорилготой юм.

Үзэсгэлэнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон Эрдэнэ зуу музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 130 орчим үзмэр дэлгэгдэх ба онцлог үзмэрүүдийг дурдвал XVIII зууны үеийн “Өндөр гэгээн Занабазар голлосон соёмботой Жавзандамба хутагтуудын дүр” шүтээн зураг, 97х77 см хэмжээтэй “Өндөр гэгээн” зэс хөөмөл баримал мөн Монгол улсын хосгүй үнэт бүтээл “Занабазарын мутрын дардас”,“Хатан эх Ханджамцын хөрөг” зэрэг бүтээлүүд байх аж.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь сан хөмрөгийн баялаг цуглуулга дээр үндэслэн жил бүр сэдэвчилсэн тусгай үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, дотоод, гадаадын үзэгч олон нийтэд Монголын соёл, түүх, урлагийн өвийг сурталчлан таниулах, соёл хоорондын ойлголтыг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бадарч лай
Бадарч лай
7 сар 25, 2025 11:09

Eh ornoo hudaldsan urvagch lam.... Naranbaatartaigaa z##l

Холбоотой мэдээ

Back to top button