Гадаад мэдээДЭЛХИЙ

“WWE”-ийн домог Халк Хоган 71 насандаа таалал төгслөө

“WWE”-ийн домог, жүжигчин Халк Хоган пүрэв гарагт /2025.07.24/ 71 насандаа таалал төгссөн байна. Флорида мужийн Клирватер хотын эмч нар зүрх зогссон гэх яаралтай дуудлага хүлээн авч түүний гэрт ирсэн юм. Хоган эмнэлэгт хүргэгдсэнээсээ 90 минутын дараа амьсгал хураажээ.

Хоган “WWE”-ийг асар том бизнес болоход нь ихээхэн хувь нэмэр оруулснаас гадна телевиз, поп соёл болон улс төрд нөлөөтэй хүн байсан юм. Хошууч Нэйт Бернсайд мэдээлэл хийхдээ “Гаднын нөлөө эсвэл өөр ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй” гэсэн байна.

Жинхэнэ нэр нь Терри Боллеа байсан тэрээр “WWE”-ийн түүхэн дэх хамгийн том од юм. Хоган зургаан удаа “WWE”-ийн аварга болж, 2005 онд тус байгууллагын Алдрын танхимд нэр дэвшсэн.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 25, 2025 21:21

Нуль допинчин тэнгэрт х�##�ьжээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button