Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Алс дорнодод алга болсон онгоц осолдож, 48 хүн амь үрэгджээ

ОХУ-ын Ангара орон нутгийн агаарын тээврийн компанийн Антонов Ан-24 загварын онгоц пүрэв гарагт /2025.07.24/ Алс дорнодод сураггүй болсон. Албаны хүмүүс онгоцны талаар мэдээлэл хийхдээ осолдож, онгоцонд явсан бүх хүн амь үрэгдсэн гэсэн юм. Бүс нутгийн дарга Василий Орлов ослын улмаас онгоцны бүх зорчигч болон багийн гишүүд амь үрэгдсэн гэж мэдэгдэн, гурван өдрийн хугацаатай гашуудал зарлажээ.

1976 онд буюу ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн тус онгоц анхны удаа газардах гэж оролдоод бүтэлгүйтсэн тул хоёр дахь удаагаа газардахаар үзэхдээ радараас алга болсон юм. Онгоц Благовещенск хотоос БНХАУ-тай хиллэдэг Амур мужийн Тында тосгон руу нисэж байжээ. Тэрхүү онгоц саяхан техникийн аюулгүй байдлын шалгалтад тэнцсэн юм. 2018 оноос хойш дөрвөн удаа жижиг хэмжээний осолд холбогдож байсан гэж ОХУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын хуралдааны эхэнд нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, нэг минут чимээгүй зогсжээ. Онгоцонд БНХАУ-ын нэг иргэн байсан гэх мэдээлэл гарсан бөгөөд Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Путинд эмгэнэл илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button