ЭРҮҮЛ МЭНД
Улаанбурхан өвчний халдвараар өвчилсөн хоёр хүний биеийн байдал нэн хүнд байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,980 болж, 10 хүн нас баржээ. Мөн:
- Эдгэрсэн: 12,740
- Эмнэлэгт: 134
- Гэрт: 96 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 134 хүнээс:
- Хөнгөн: 14
- Дунд: 111
- Хүнд: 7
- Нэн хүнд: 2 хүн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.