ОХУ Москвагаас Пхеньян хооронд шууд нислэг үйлдэж эхэлжээ

ОХУ ням гарагт /2025.07.27/ Москва болон БНАСАУ-ын нийслэл Пхеньяны хооронд тогтмол агаарын шугам нээсэн байна. Уг явдал хоёр орны харилцаа улам бүр ойртож буйг харууллаа. ОХУ-ын Нордвинд агаарын тээврийн компанийн анхны нислэг 400 гаруй зорчигчтойгоор Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрөв.
Оросын Зам тээврийн зам мэдээлэл хийснээр эрэлт хэрэгцээний дагуу сард нэг л удаа нислэг хийнэ гэжээ. Энэ сарын эхээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-д айлчилсан. Тус айлчлалын хүрээнд Лавров Вонсан-Кальма далайн эргийн амралтын газраар зочилсон. Тус амралтын цогцолбороор зочлохдоо Орос жуулчдыг тэнд очиж амрахыг уриална гэж Давров хэлсэн юм.
Хойд Солонгос сүүлийн саруудад цар тахлын үеэр тавьсан жуулчлалын хязгаарлалтаа аажмаар зөөлрүүлж, хилээ үе шаттайгаар дахин нээжээ. Гэхдээ тус улс олон улсын аялал жуулчлалыг бүрэн сэргээх эсэхээ мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.