ЭДИЙН ЗАСАГ

ОХУ-ын шатахууны хоригоос үүдэж Монголд үнэ өсөхгүй гэх баталгаа бий юу

ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн оны 3-р сард бензин шатахууны экспортоо бүрэн зогсооох шийдвэр гаргасан юм.

Харин энэ оны 4 сараас ОХУ-д бензин шатахууны үнэ нэмэгдэж, улмаар 5-р сарын эхээр литр тутмынх нь өссөөр 71 рубльд хүрээд байсан билээ. Үүний дараахан Монголд ч мөн шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн.

5 сарын 24 -нд дотоодын газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүд АИ-92 авбтобензиний жижиглэнгийн үнийг 2390-2590 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь ам.долларын ханшийн өсөлттэй холбоотой хэмээн тайлбарлаж байсан билээ. Улмаар Засгийн газрын 2025 оны 3-р сарын 19-ний өдрийн тогтоолоор баталсан “Газрын тосны бүтээгдэхүүн хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн хуралдааныг зохион байгуулж үнийг нэмэгдүүлсэн асуудлаар хэлэлцсэн бөгөөд дахин хэлэлцэхээр болоод байсан юм.

Энэ хугацаанд Засгийн газар огцорч, үнэ өссөн дүнгээрээ буюу 2590 төгрөгөөр өнөөдөр ч хэрэглэгчдэд хүрч байна.

Өнгөрсөн онд ОХУ-ын бензин шатахууны  экспортод тавьсан хоригт Евроазийн гишүүн орнууд багтаагүй. Харин манай улсын хувьд тус холбооны гишүүн орон биш бөгөөд чөлөөт худалдааны түр гэрээ байгуулсан.

Москва хотод бензиний үнэ 0.2 хувиар өссөн бол Санкт-Петербург хотод үнэ бараг өөрчлөгдөөгүй байна. Москвагийн ажиглагдсан шатахуун түгээх станцууд дээр Аи-92 маркийн бензин 1 литр нь 55.79–58.21 рубль, Аи-95 нь 61.89–66.79 рубль, Аи-98 болон түүнээс дээш октантай бензин 83.2–89.36 рубль байсан байна. Харин Санкт-Петербург хотод Аи-92 бензин 53.85–58.03 рубль, Аи-95 нь 58–64.16 рубль, Аи-98 болон түүнээс дээш октантай бензин 71.75–89.24 рубль болж өсөж байсан билээ.
Дотоодынх нь үнэ өсөхөөс гадна эрэлт нь нэмэгдсэн энэ үед үнийг нэмэгдүүлэхгүйгээр тогтвортой нийлүүлэх баталгаа нь Засгийн газар хоорондын хэлэлцээр. Гэвч Оросын талаас энэ үүргээ бүрэн дүүрэн хүлээдэг гэхэд хэцүү.

Тогтвортой нийлүүлэх гэрээтэй гэдэг ч тодорхой шалтгаанаар нийлүүлэлт саарч байсан тохиолдлууд бий. Мөн үнийг ч нэмж байсан удаатай юм. 10-аад жилийн өмнө “Роснефть” мөн л үнээ нэмсэнд манай талаас Хятадын хэд хэдэн компаниас евро стандартын шатахуун импортолж авсны дараа манайхтай үнийн санал дээр тохиролцох, урт хугацааны гэрээний хүсэлтийг Оросын талаас өөрсдөө тавьсан.

Нөгөө талд хаврын чуулганаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ-тай хийх хэлэлцээ буюу Хөшигийн хөндийн нисэх буудлын онгоцны шатахуун цэнэглэх дэд бүтцийг удирдах, ашиглах гэдэг асуудал хөвөрсөн. Уг асуудлыг тухайн үед Эдийн Засгийн байнгын хороогоор хэлэлцээд хойшлуулсан нь Оросын талд, тэр дундаа “Роснефть”-д одоо болтол хүлээлт үүсгээд байгаа.

Хэрвээ манай улсад хоригийн дам болон шууд нөлөөлөл илэрвэл нийлүүлэлт багасч, үнэ өсөх эрсдэл үүснэ.

Түүнчлэн хавар өссөн АИ-92 бензиний үнийг буулгана гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгөөр буураагүй хэвээр.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 30, 2025 08:40

Сарын хугацаанд нийлүүлэт хийхгүй гэсэн юм байсан. Манайх яах гэж сарын нөөц бүрдүүлдэг юм? Үнэ мүн өсөх ямарч ш�##�тгаан байхгүй. Ер нь энэ нэг тусгай зөвшөөрлөө цуцлаач!!!! Хэн дуртай нь оруулж ир гэх юм бол маргааш нь л үнэ бууна ханг�##�т яагаад ч тас�##�дахгүй.

Зочин
Зочин
7 сар 30, 2025 09:17

Цахилгаан машин л зүгээр юм байна дөө! Тэр нэг Дорноговийн нефтийн үйлдвэр нь сураг
�##�дарчээ.

зочин
зочин
7 сар 30, 2025 16:30

Битгий худлаа сенсаци зохиогоод бай ямар ч асууд�##�гүй ш дээ...

Холбоотой мэдээ

Back to top button