ОХУ Украины шорон, эмнэлэгт цохилт өгсний улмаас 19 хүн амь үрэгджээ

ОХУ Украины зүүн өмнөд хэсэгт байрладаг шорон мөн эмнэлэгт цохилт өгсний улмаас 19 хүн амь үрэгдсэн гэж албаны хүмүүс мягмар гарагт /2025.07.29/ мэдээлжээ. Мягмар гарагт мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийхдээ арван хоногийн дотор Москва Украины дайныг дуусгахад чиглэсэн алхам хийхгүй бол шийтгэлийн арга хэмжээ авна гэж анхааруулсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ ОХУ санаатайгаар энгийн иргэдийн дэд бүтэц рүү халдсан гэжээ. Түүний хэлснээр уг цохилтын улмаас 43 хүн бэртсэн байна. Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Оросууд үүнийг иргэний байгууламж гэдгийг мэдэж байсан. Мэдэхгүй байх боломжгүй. ОХУ-ын ийм цохилт бүр, дэлхий дахин дайныг зогсоохыг уриалах бүр ОХУ-ын гаргаж буй бардам авир дарамт шахалт шаардлагатай гэдгийг л баталж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.