ЭДИЙН ЗАСАГ

Ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд 2026 оны төсөвт оролцох эрхээ эдэлье

Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278  сая төгрөг байхаар УИХ-ын чуулганаар баталсан. Мөн  Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тусгасан юм. Алдагдалтай батлагдсан төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, дахин хэлэлцэж өргөн барьж батлагдсан.

Энэ сарын эхээр 2025 оны төсөвт дахин тодотгол хийж Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулж, дагалдах хуулиудын хамтаар УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн юм. Ингэхдээ энэ оны төсөвт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын төсвийн багцыг хэвээр үлдээж бусад яамдын төсвөөс тодотгосон.

Тодотголын өмнөхөн Ерөнхий сайд Г.Занданшатар эрүүл мэнд, боловсролын салбараас төсөв танахгүй гэсэн авч Эрүүл мэндийн сайдын багцаас 123 тэрбум, Боловсролын сайдын багцаас 436 тэрбум төгрөг буюу 3/1-ийг нь хассан.

Ингэхээр ирэх оны төсвийг батлахдаа нийгмийн чухал салбаруудад хүртээмжтэй байгаа эсэхэд иргэд оролцох боломжийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар нээж өгсөн.

Уг нь иргэд Улсын төсвийн төсөлд санал өгөх, оролцох бүрэн эрх нь нээлттэй байх ёстойг Г.Занданшатарын Засгийн газар шинэ тутам зүйл мэт ярив.

Улс орнуудын төр засгууд тухайн жилийн төсвийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх үйл явцад олон нийтийн оролцоог хангах нь ил тод байдал, хариуцлага, үр ашигтай зарцуулалтын үндэс болдог гэж үздэг. Тухайлбал дараах байдлаар улсын төсөвтөө иргэдийн оролцоог хангадаг байна.

  • Данид- Иргэдийн ойлгоход хялбар инфографик, тайлбар гаргаж иргэдийн оролцоог мөн давхар хангадаг
  • Филиппин – Төсвийн хэлэлцүүлгийн өмнө "Budget Partnership Agreements" байгуулж, ТББ-ууд төсвийн төслийн үе шат бүрд оролцдог.
  • Кени – Орон нутгийн түвшинд иргэдийн саналыг цуглуулж, тухайн бүс нутгийн хэрэгцээнд нийцүүлдэг
  • Португал – “Participatory Budgeting” буву оролцооны төсвийн хүрээнд иргэд тодорхой төсөл санал болгож, олон нийтийн санал хураалтаар шийдвэрлэдэг
  • БНСУ– "People’s Budget" хөтөлбөрөөр дамжуулан иргэд төрд шууд төсөл санал болгодог
  • Бразил- "Participatory Budget Council"-оор дамжуулан иргэд хорооны түвшинд төсөв хуваарилахад оролцдог байна.

Ирэх оны төсвийн төсөлд иргэд саналаа 1111 утсаар болон И-Монголиа аппликэйшнээр  өгөх боломжтой болсноор дүүрэг хороо, орон нутаг, улсын хэмжээний төсөвт өөрийн үүрэг оролцоог бий болгох юм.

Мөн энэ оны төсвийн зарцуулалтыг http://publicinvestment.gov.mn хаягаар орж хянах боломжтой. Ингэснээр ирэх оны төсвийг алдагдалгүй, үр ашигтай батлах суурь болно. Хяналтын оролцоогоо сайжруулж байж ниргэсэн хойно нь хашгирахгүй гэсэн үг.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
7 сар 31, 2025 09:30

иргэдээс сан�##� авч байна гэж баахан хөрөнгө, цаг хугацаа зарцуулчихаад нэг ч сан�##�ыг нь тусгахгүй орхичиховдоо зандка минь. энэ бол чух�##� асууд�##� шүү. Хамгийн 1 дүгээрт 5 дугаар цахилгаан стацыг маш яар�##�тай маш богино хугацаанд баримаар байна. улс орны хөгжил цахилгаан эрчим хүчтэй л холбоотой байдаг. 21 дүгээр зуун гараад 25 жил болчиохоод байхад эрчим хүчээр өөрийгөө хангаж чадахгүй байна гэдэг бол өнөөгийн төрийг барьж байгаа тэнэг нөхөдтэй шууд холбоотой шүү. төрийн эрх барьж байгаа дарга нар нь иргэдийнхээ татварын мөнгийг хулгайлж өөрсдөө баяжихаас өөрийг хийсэнгүй өнгөрсөн 35 жилд. 1990 онд монголд ардчилсан хувьсг�##� гараагүй. Харин хөрөнгөтний хувьсг�##� гарсан. хэдхээн з�##�ьтай бузарууд иргэдийн хөрөнгөөөр бүтсэн төрийн бүх өмчийг хувьчл�##� нэрээр хувьдаа авч баяжсан. иймээс одоо монголд дахин хувьсг�##� хийх хэрэгтэй. октябрийн хувьсг�##� ялангуут агуу их удирдагч В.И.Ленин багш маань "Зөвлөлт засаг дээр бүх орны цахилгаанжуул�##�тыг нэмбэл сая коммунизм болно" гэж хэлснийг өнөөг хүртэл ойлгоогүй тэнэг дарга нар монголын төрөөр үе дамжин тоглоцгоож байна. Одоо болноо.

Зочин
Зочин
7 сар 31, 2025 12:34

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button