Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп дарамт үзүүлсэн ч АНУ-ын төв банк тав дахь удаагаа бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан лхагва гарагт /2025.07.30/ мэдэгдэл хийхдээ бодлогын хүүг хэвээр үлдээж буйгаа мэдэгдэв. Тус сангийн бодлогыг боловсруулдаг Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) мэдэгдэл хийхдээ “Сүүлийн үеийн үзүүлэлтүүд энэ оны эхний хагаст эдийн засгийн идэвхжилийн өсөлт багасаж байгааг харууллаа” гэжээ. Ийнхүү Холбооны нөөцийн сан тав дахь удаагаа бодлогын хүүгээ хэвээр үлдээв.

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ХНС-гийн дарга Жером Пауэлл руу дайралт хийж, бодлогын хүүг нэн даруй бууруулахыг шаардах болсон. Бодлогын хүүг хэвээр барих шийдвэр гаргасан нь ХНС Трампын татварын болон бусад эдийн засгийн бодлоготой холбогдуулан болгоомжтой алхам хийж буйг харууллаа. Гэхдээ “FOMC”-ийн хоёр гишүүн бодлогын хүүг бууруулахаар санал өгсөн юм. Энэ нь сүүлийн 30 жилд анхны удаа тус холбооны хоёр гишүүн зөрсөн санал өгсөн тохиолдол болсон байна.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button