Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин экстремист контент хайхыг гэмт хэрэг болгосон хуульд гарын үсэг зурлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт /2025.07.31/ нэгэн маргаан дагуулсан хуульд гарын үсэг зурж баталсан байна. Тэрхүү хууль нь ОХУ-ын төр экстремист гэж үздэг контентыг цахим орчноос хайхыг гэмт хэрэг гэж үзэх юм. Кремлийн талд ажилладаг албан тушаалтнууд болон сөрөг хүчний зүтгэлтнүүд ч гэсэн шүүмжилсэн тэрхүү хуулиар бол экстремист гэж үзсэн контентыг зориудаар хайсан тохиолдолд 5 мянган рубль хүртэл торгууль оногдуулна.

Гэхдээ экстремист гэх контентыг хайж буй явдалд хэрхэн хяналт тавих талаар тодорхой заагаагүй юм. Ийм учир хууль сахиулах байгууллагууд хяналт, шалгалтаа өргөжүүлж, буруугаар ашиглаж магадгүй гэж хуулийн мэргэжилтнүүд санаа зовж байна. Энэ хууль есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Кремлийн дэргэдэх Аюулгүй интернэтийн лигийн тэргүүн, цахим орчин цензур тавихыг дэмждэг Екатерина Мизулина энэ сарын эхээр тус хуулийн төсөлд сэтгэл дундуур буйгаа илэрхийлжээ. Энэ тус байгууллагын ажилд саад учруулж болзошгүй гэсэн юм. Тэрхүү хууль тогтоомж нь ажлынхаа нэг хэсэг болгон экстремист контент үзэх шаардлага тулгардаг цагдаагийн алба хаагчдыг эрсдэлд оруулж магадгүй хэмээн Мизулина хэлжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button