Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин дрон худалдан авахтай холбоотой томоохон авлигын хэрэг илрүүлжээ

Украины авлигатай тэмцэх хоёр байгууллага дрон, сүлжээ таслах системийг өндөр үнээр худалдан авч байсан томоохон гэмт хэргийн схемийг илрүүлсэн гэж бямба гарагт /2025.08.02/ мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийг тус хоёр байгууллагын хараат бус байдлыг сэргээснээс хоёр өдрийн дараа хийсэн байна.

“NABU”, “SAPO” нэртэй тус хоёр байгууллага мэдээлэл хийхдээ одоо үүрэг гүйцэтгэж буй хууль тогтоогч, орон нутгийн хоёр албан тушаалтан, тодорхойгүй тооны үндэсний хамгаалалтын ажилтнууд авлига авч байгаад баригдсан гэжээ. “Энэ схемийн мөн чанар нь ханган нийлүүлэгч компаниудтай засгийн газрын гэрээ хийхдээ зориудаар үнийн хөөрөгдөл үүсгэх явдал байсан” хэмээсэн юм.

Зеленский саяхан нэгэн маргаан дагуулсан хууль баталсан нь “NABU”, “SAPO”-гийн хараат бус байдлыг дарах зүйл ангитай байсан. Тэрхүү хуулийг эсэргүүцсэн томоохон жагсаал болсны дараа Украины парламент пүрэв гарагт /2025.07.31/ тус хоёр агентлагийн хараат бус байдлыг сэргээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button