О.Цэрэндондог: "Эрдэнэс Тавантолгой ХК" нууц гэрээгээр нүүрс борлуулсан явдал байхгүй

"Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн нүүрсийг нууц гэрээгээр шууд зарж, борлуулах хуулийн нөхцөл бүрдсэн гэх асуудлаар тус компанийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Үүнд,
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь Төрийн өмчит компанийн хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу зөвхөн биржээр нүүрсийг арилжаалдаг. 2023 оны 2-р сараас хойш Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Чайна Энержи групптэй 2025 оны 5-р сарын 14-ний өдөр нүүрс худалдаалах урт хугацаат гэрээг байгуулсан. Энд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасны дагуу нүүрсийг борлуулж байна. Манай компанийн тухайд зарим хэвлэлээр гараад байгаа шиг нууц гэрээгээр нүүрс борлуулсан явдал байхгүй.
7-р сарын байдлаар биржээр 14 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнээс 2.6 сая нь биржийн нөхцөлтэй буюу Ганцмод, Ханги Мандлын чиглэлийн нөхцөлтэй гэрээ бөгөөд үлдсэн нь урт хугацааны гэрээтэй. Оны эхний хагас жилд биржээр 85 удаа арилжаа зарласнаас 20 нь амжилттай болж нийт 1.3 сая тонн буюу 95.5 сая ам.долларын арилжаа хийсэн байна. 2025 оны 7-р сард нийт 19 арилжаа зарласнаас 16 нь амжилттай болж 1 сая 24 мянган тонн нүүрс амжилттай арилжаалсан. Онцгой дэглэм тогтоосноос хойш биржийн арилжаа илүү амжилттай болсон үзүүлэлттэй байна" гэв.
Мөн сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.
-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байна. Танай компанийн хувьд ашигтай ажиллах боломж бий юу?
- “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн зүгээс Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал чиглэлд нүүрс Хятад руу экспортолж байгаа. Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний хүргэлтийн хугацаан дээр түлхүү анхаарч, худалдан авагчтайгаа илүү идэвхтэй ажилласнаар худалдан авалт сэргэж байна. Худалдан авагчдын сонирхол илүү нэмэгдсэнээр 7-р сард экспорт илүү сайжирсан.
-Онцгой дэглэм тогтоосон энэ үед зарим нүүрсний гэрээ нууцын зэрэглэлд орчихлоо гэх хардлага гарлаа шүү дээ?
- Над дээр бол ямар нэг нууц гэрээ байгуулах чиглэл, үүрэг зааварчилгаа ирээгүй. Биржийн цахим арилжаагаар дамжуулан борлуулалт, ил тод, нээлттэй явагдаж байгаа. Долоо, долоо хоногоор арилжаагаа төлөвлөөд явж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Юугаа ч мэдэхгүй хүүхэлдэй. Танай намын 2016 оноос эхлүүлсэн луйвар, нууц гэрээнүүдийн тухай ярьж байна. Мэдэхгүй бол зүгээр дуугүй амаа хамхи.