НИЙГЭМ

"Ахмадаа сонсъё” арга хэмжээ амжилттай боллоо

УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын ивээл дор ахмадын баярыг угтаж, улс эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа хүндэтгэх, залуу хойч үеэ тэдний хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх, тэднийхээ санал санаачилгыг төр засагт уламжлах, ажил хэрэг болгох зорилгоор зохион байгуулсан “АХМАДАА СОНСЪЁ” арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймгийн 15 сумын 230 гаруй ахмад 3 өдрийн турш урлаг, спортын нөхөрсөг уралдаан тэмцээнүүд, уулзалт хэлэлцүүлэгт оролцон, шилдгүүдээ тодруулж, төрд дайх санал хүсэлтээ хэлэлцлээ. “АХМАДАА СОНСЪЁ” хэлэлцүүлэгт ахмадууд маань өв соёл, уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, аймаг, орон нутаг болоод улс, эх орныхоо хөгжлийн талаар үнэтэй санал санаачилга дэвшүүлэн, алтан сургаалаа хайрлаж байлаа. Ахмад буурлууд та бүхнийхээ дэвшүүлсэн санал санаачилгыг төр засагт уламжилж, ажил хэрэг болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхээ илэрхийлье. Мөн энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулахад хамтарч ажилласан Аймгийн ахмадын хороо, сумдын нийт удирдлагууд болон хүрэлцэн ирж оролцсон азай буурлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэндээ Ахмадын баярын халуун мэндчилгээг дэвшүүлэн урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.

Image may contain: 14 people, people standing and indoor
Image may contain: 11 people, people sitting

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button