НИЙГЭМ

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, хэд хэдэн асуудлын дагуу үүрэг өглөө

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт шийдэх хэд хэдэн асуудлын талаар ярилцаж үйл ажиллагааны явцыг түргэсгэх үүрэг өгөв.

Өнөөдөр /2020.01.08/ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, хэд хэдэн тодорхой асуудлаар ярилцлаа. Тус компанийн Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээний дагуу, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа нийт 50 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2020 оны төсөвт болон төсвийн тодотголд суулгахаар шийдвэрлүүлэн холбогдох ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов. Үүнд,
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дахь нөлөөллийн бүсийн иргэд, аж ахуйн нэгжийг яаралтай нүүлгэн шилжүүлэх;
2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Баруун нарангийн хатуу хучилттай авто зам хүртэлх 13,2км авто замыг шинээр барих;
3. Өмнөговь аймаг болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөгжлийн сан байгуулах зэрэг тодорхой заалтыг, тусгаж албажуулах;
4. ОНӨ “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иуд ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хил даван нүүрс олборлодог асуудлыг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх үүднээс ажлын уялдаа холбоог сайжруулахад онцгой анхаарч ажиллах зэрэг болно.
Өмнөговь аймгийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлдэг уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, ил тод, нээлттэй, үр өгөөж нь тэгш, хүртээмжтэй, төлөвлөж хэрэгжүүлж буй ажлууд тодорхой, үр дүнг нь ард иргэд үнэлж цэгнэдэг, хүртэж мэдэрдэг байх ёстой.

Image may contain: 2 people, people sitting, table and indoor

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x