Баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтрахаар тохиролцсон Оманы Султант улсын туршлага

Даваа гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ тус улстай Монголын Үндэсний баялгийн сангийн талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газрын сайн туршлагаас судлах, хамтран ажиллах саналыг тавьсан. Өмнөх Засгийн газрын хувьд баялгийн сангийн туршлагаар дэлхийд тэргүүлэгч Норвегийн жишээг эш татаж байсан бол энэ удаад Оманы Султант улс гэж буй нь анхаарал татав.
Тус улсын Хөрөнгө оруулалтын газар нь Оман Улсын Баялгийн сан бөгөөд газрын тос, байгалийн хийн орлогыг зөв зохистой ашиглах, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг хариуцсан Оманы хөрөнгө оруулалтын үндсэн байгууллага аж.
Оманы уул уурхайн салбар нь "Оман - Алсын хараа 2040"-ийн эдийн засгийг төрөлжүүлэх гол стратегийн нэг гэдгээрээ манай улсын эдийн засгийн бодлоготой төсөөтэй. Энэ нь нефть, хийн хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, уул уурхай, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбаруудыг хөгжүүлэх зорилготой юм.
Уул уурхайн олон нийтийн байгууллага нь 2014 онд байгуулагдан, 2019 онд шинэ Ашигт малтмалын тухай хууль нь хэрэгжиж эхэлжээ. Энэ хууль нь лицензжүүлэлт, концесс, олборлолтын хугацаа, торгууль, орон нутгийн хөгжил зэргийг олон нийтийн оролцоотойгоор, нарийвчлан зохицуулсан гэдгээрээ сайн хууль болж чадсан байна.
2024 онд Оманы Засгийн газар нийт 26 лиценз шинээр олгож, анхны зэсийн экспортыг амжилттай эхлүүлсэн бөгөөд 112 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж чаджээ.
Уул уурхайн салбар нь 2017 онд 16.4 хувиар өсөж, 2023 хүртэл 2 тэрбум ам.долларын боломжит хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд зориулсан байна. Голлох ордууд нь зэс, хром, төмөр, шохойн чулуу, кварц, каолиных бөгөөд улсаас нь сайн хууль эрхзүйн орчныг бүрдүүлж, гадны хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх замаар уул уурхайн салбараа хөгжүүлжээ.
Тус улс 2025 онд Оманы Ашигт Малтмалын компанийг байгуулж үндэсний борлуулалт, экспортын компанитай болж, хром болон гипс олборлолтын экспортод дэг журам тогтоож бүтээгдэхүүний концентрац ба дотоод хэрэглээг нэмэгдүүлсэн байна.
Засгийн газрын бодлого, зохицуулалт
Оманы Султант улсын уул уурхайн салбарын бодлого нь концессийн гэрээ, лицензийн уян хатан нөхцөл зэргийг сайн тодорхойлж өгсөнөөр хөрөнгө оруулалтын боломжийг илүү нээж өгсөн аж. Тухайлбал, илүү урт хугацааны (20–30 жил) концесс, ашиглалтын хугацааг тодорхой болгож өгсөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гэж үзжээ.
"Ашигт малтмалын хөгжлийн газар" нь 2016 онд төрийн хэд хэдэн хөрөнгө оруулалтын байгууллагын хамтаар байгуулагдсан бөгөөд салбарын хөрөнгө оруулалтыг удирдах, хамтран ажиллах бүтэцтэй буюу 60 хувийг төр, 40 хувийг нээлттэй IPO гэх байдлаар байгуулсан байна.
Арабын хөрөнгө оруулагчидтай хамтарч, Glencore, Mercuria зэрэг аварга компаниудтай түншлэл байгуулахаар яригдаж буй. Мөн эдийн засгийн бүс байгуулж, дэд бүтэц болон том бүтээн байгуулалтууд хийж, төмрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
Харин Баялгийн сангийн туршлагын тухайд 1980 онд Улсын нэгдсэн нөөцийн сан байгуулж, нефтийн орлогоос олсон ашгийг хадгалах зорилгоор байгуулжээ. 2020 онд уг сан нь Оманы Хөрөнгө оруулалтын газар болсон бөгөөд нийт 14.3 тэрбум ам.долларыг төвлөрүүлж чадсан байна. Мөн улс төрөөс хараат бус зөвлөлийн шууд хяналтад байдаг. 2023 оны байдлаар 9.95 хувийн өгөөж өгсөн бөгөөд 50 гаруй улс орны 60 орчим компани хөрөнгө оруулалт хийсэн байжээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sudalgaa geed odoo 185uulaa OMAN shaahuu besduunuud
Оманаас үхсэн ацаа суд�##�на гэж! Монгол улс авлигчин хулгайчидаар бөөстцөн байгаа, үүнээсээ л с�##�ах хэрэгтэй! Авлигчидыг буудаж, дүүжилж цаазаар авдаг болчихвол Омантай, омангүй аяндаа сайхан хөгжиж ядуу улныхан гэж байхгүй болж, бүгдээрээ баян чинээлэг амьдр�##�тай болно!
Ха ха Монголын өлөн улс төрчид гэх хулгайчууд самраад л дуусгана