Гадаад

Швед, Норвеги, Дани улс Украинд зэвсгийн тусламж үзүүлэхэд НАТО-д 500 сая ам.доллар хандивлана

Улс орноо хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Украинд  “Патриот” пуужингаар хангах НАТО-гийн санаачилгад 500 сая орчим ам.доллар хандивлана хэмээн Швед, Норвеги, Дани улс мэдэгджээ.

АНУ-аас нийлүүлэх зэвсгийн төлөрийг Европын холбоотнууд төлнө хэмээн Дональд Трамп өнгөрсөн сард хэлж байсан билээ. Украины Ерөнхийлөгч Зеленский хэлэхдээ энэхүү арга хэмжээ нь Европ даяар урт хугацаанд аюулгүй байдлыг хангах шинэ үндэс суурийг тавьж байна гэсэн юм.

Данийн Батлан хамгаалахын сайд Троэльс Поульсен мэдэгдэхдээ, энэ мөнгийг нэн даруй бэлэн болгож, дахин санхүүжилт бэлдэх талаар хэлэлцэнэ гэжээ. Харин Норвеги улс 1.5 тэрбум норвеги крон, Швед улс 275 сая ам.доллар хандивлахаа тус тус мэдэгдсэн байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button