Улс төрийн мэдээ
Н.Батшугар: 1.2 тэрбум цаасан и-баримт хэвлэж байгаа ч 45 хувийг нь л бүртгүүлж байна

Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар цаасан И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын талаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Хуралдааны дараа тэрбээр,
“Нийтдээ 1.2 тэрбум цаасан ибаримт хэвлэдэг. Үүнээс 45 хувийг нь л апликейшнд бүртгүүлж байна. Тиймээс үүнийг шууд карттай холбох ажлыг эхлүүлсэн.
Иргэн банкны аппаар дамжин нэвтрээд аль картаа ибаримттай холбох вэ гэдгээ сонгоно. Хүсвэл үүнийгээ унтраачхаж болно, заавал холбох шаардлагагагүй. Ингэснээр хаягдаад байгаа 55 хувийн ибаримт бүртгэгдэнэ гэсэн үг.
Ибаримтыг банкны апликейшнаар бүртгэгдэг болсноор сугалаанд ялах, хожих магадлал нэмэгдэнэ” гэв.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.