НИЙГЭМ

УИХ-ын гишүүн Л.Энхболд Манлай сумын иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Энхболд Манлай сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Манлай сумын иргэд уулзалтад идэвхтэй оролцож соёлын төвийн суудал хүрэлцэхгүй болсон байсан юм. УИХ-ын гишүүн Л.Энхболд иргэдийн санал бодол, хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад нь хариуллаа. Төмөр замын “Эрдэнэ зам” компани малчдын үгийг сонсдоггүй үл ойшоодог бөгөөд малчдын амьдралыг эрсдэлд оруулж байна хэмээн үзэж, энэ тал дээр ямар нэгэн дорвитой сануулга өгөхийг хүслээ. Мөн төмөр замтай зэрэгцэн оршиж байгаа замын асуудал, соёлын төвийн дээврийн асуудал, хүүхэд хөгжих, сурч боловсроход түлхэц өгөх шатар, даамны дугуйланг байгуулж өгөх гэх мэт ардаа эдийн засагтай асуудлуудыг ч тэд хөндсөн юм. Түүнээс гадна тэтгэвэр бодох жилийг 5 жилийн дунджаар болгож сүүлийн 6, 7 жил гэдгийг болиулах, ЭМД ерөнхий газрыг доод шатанд нь хариуцсан байцаагчтай болгох, нутгийн залуусыг төмөр замын мэргэжлээр сургах гэх мэт санал хүсэлтийг иргэд уулзалтын үеэр хүслээ.
Энэ үеэр тус суманд орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан 100 хүүхдийн цэцэрлэгийн нээлт, ахмадын чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх зорилгоор барьж ашиглалтад оруулсан ахмадын өргөөний нээлт, нутгийн удирдлагын ордны нээлтүүд болж, УИХ-гишүүн Л.Энхболд оролцсон юм.

Image may contain: 1 person, suit, text that says 'манлай сум'

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button