НИЙГЭМ

УИХ-ын гишүүн Л.Энхболд тойргийнхоо иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Энхболд 2019 оны 12-р сарын 16-22-ний өдрүүдэд Өмнөговь аймагт тойргийнхоо иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэсэн хийгээд шийдэж болох ажлуудыг хэлэлцлээ.
Тухайлбал: Цогт-Овоо суманд уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж эхэлснээр сумын 10 гаруй булаг шанд ширгэсэн тухай өмнө мэдээллэсэн. Энэ байдал нь эцэстээ орон нутагтаа малаа хариулах боломжгүй болж байгаад нутгийн малчид бухимдалтай байна. Орон нутгийн удирдлагуудын хувьд ч энэ асуудлыг салбар яамнаас зөв бодлогоор зөв шийдээсэй гэж хүсч байгаа бөгөөд өнөөдөр ийм байдал үүссэн нь өмнөх бодлогын алдаатай шийдвэр байсан гэдгийг ч тэд хэлж байсан юм.
Нутаг орныг хөгжүүлэхэд зүтгэж ажиллаж чадах хүнээ сонгуулийн үеэр жирийн иргэн нам бус хүнээ харж саналаа өгч баймаар байна, аймаг сумын хилийн маргаантай асуудлыг шийдэж өгөх, багийн төвийн гэрээт ажилтны орон тоог батлах, ямар нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхэд тендер авсан ХХК-иуд хариуцлагагүй ханддаг тал дээр анхаарч хариуцлага тооцдог болгох зэрэг асуудлуудыг тэд хөндсөн юм.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button