Путин ирэх 9-р сард Хятадад айлчлах үеэрээ Монголоор дайруулах "Сибирийн хүч-2" хийн төслийг дахин хэлэлцэнэ

Энэ оны 5-р сард БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Ялалтын баярыг тохиолдуулан ОХУ-д айлчилсан билээ. Тус айлчлалаар хоёр тал "Сибирийн хүч 2" хийн хоолойн бүтээн байгуулалтыг хэлэлцсэн юм.
Уг хэлэлцээний дараа Оросын талаас хийн хоолойн бүтээн байгуулалтыг түргэсгэх тушаалыг Путин гаргасан. "Сибирийн хүч 2" яригдаж эхэлсэн цагаас эхлэн тус хийн хоолойг Казахстаны нутгаар дайруулах нь ашигтай гэх санал ДУМ дээр яригаж байсан удаатай. Харин энэ талаар ОХУ-ын Шадар сайд Новак сэтгүүлчдэд "Монголоор тойрч гарах ямар ч хувилбарыг авч хэлэлцэхгүй" хэмээн няцаасан юм.
“Financial Times” агентлагт тус хийн хоолойн талаар Бээжин үндэслэлгүй шаардлага тавьсан гэж Москва үзэж байгаатай холбоотойгоор төсөл гацсан гэх нийтлэл гараад байсан билээ.
7 сард ОХУ-ын "Газпром" компанийн удирдлагууд болон Хятадын эрчим хүчний компани болох CNPC-ийн удирдлагууд Бээжин хотод уулзалт хийж, Оросын хийг Хятад руу нийлүүлэх ирээдүйн боломжийн талаар хэлэлцжээ. "Газпром" компани энэ талаар өөрсдийн албан сайтад мэдээлсэн байв.
Москва, дэлхийн хамгийн их эрчим хүч хэрэглэгчтэй харилцаагаа бэхжүүлэхээр зорьж буй энэ үед энэхүү уулзалт нь чухал алхам билээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, дэлхийд хамгийн их хийн нөөцтэй ОХУ нь 2022 оны хоёрдугаар сард Украинд дайн эхэлснээс хойш газрын тосны экспортоо Европоос Энэтхэг болон Хятад руу чиглүүлсэн бол, хийн нийлүүлэлтийг Европын Холбооноос өөр тийш чиглүүлэх үйл явц удаашралтай байсаар ирсэн.
Орос 2019 оны сүүлчээр "Сибирийн хүч" хоолойгоор Хятад руу анх удаа хий экспортолж эхэлсэн бөгөөд энэ онд уг хоолойн жил бүрийн нийлүүлэлтийн хүчин чадлыг 38 тэрбум шоо метр хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн Орос болон Хятад нь Сахалины арал дээрээс 2027 оноос эхлэн жилд 10 тэрбум шоо метр хий экспортлох тохиролцоонд хүрсэн юм.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хэлэлцсээр байгаа "Сибирийн хүч – 2" төсөл буюу Монголын нутгаар дайран өнгөрөх, жилд 50 тэрбум шоо метр хий Хятад руу нийлүүлэх хоёр дахь хоолойн бүтээн байгуулалт дээр талууд хийн үнэ зэрэг асуудлаар эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх есдүгээр сарын эхээр Дэлхийн II дайнд Японыг ялсны ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцохоор Хятад улсад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ айлчлал нь Хятадын дарга Ши Жиньпиний тавдугаар сард Москвад хийсэн айлчлалын үргэлжлэл болж, хийн хоолойн асуудлыг дахин хэлэлцэх товтой байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
puuu manaih egiin gol geel 35 jil yrisan mongo hussan shig eniig odoo yrihgui ajiglaaa. gudlaa goridlogo
Казахстанаар дайруулан хийн хоолой тавиб�##� монголын баруун т�##�аар тойрч их урт хоолой, шугамын ажил болно л доо! Манай нутгаар тавьчихв�##� маш дөт шулуун болхоор Орос, Хятад хоёр манай нутгаар тавьж л таарна! Манайх ч хямд хийтэй болно.
Новшийн хоолойг гятад авахгүйэээ
Хошного путлер наад хоолойтойгоо �######�аа пзд минь
Америкийн бууны нохой ! FUCK YOU САРМАГЧИН !
Битгий худлаа хуц,ацны чинь хийн хоолой.Хятад улс удахгүй үнэгүй авах хийгээ Монголоор дайруулж үнэтэй авах уу? Тэнэглэхэд ч бас хязгаар бий!
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Яс горьдсон нохой юу, холуур явб�##� сайн л биз. Уранаа баяжуулаад өөрсдөө цахилгаантай болмоор бна.
Хятадууд хаагуур дамжуулж авахаа шийдэх болохоос Путин шийдэхгүй хэрвээ Хятад Оросоос байг�##�ийн хий авахгүй гэвэл Орос яаж ч чадахгүй. Оросууд Хятадын хараат улс болсон өөр хэн ч Оростой наймаа хийх сонирхолгүй байгаа учир нь Оросууд байг�##�ийн хий нефьтээрээ улс төржүүлж хааж боож улс орны эдийн засгийг тогтворгүйжүүлдэг учраас Оросоос хараат бус байх бодлоготой болсон Хятад ч гэсэн Оросоос байг�##�ийн хийн хамаар�##�тай болохоос болгоомжлон дэмжихгүй байгаа шүү дээ. Орос гол худ�##�дан авагч Европоо өөрсдөө хаачихсан орлогогүй б�##�арч байна Путин Оросыг системтэйгээр устгаж байна