НИЙГЭМНийгэм мэдээ

Замын-Үүдийн боомтоор хил нэвтрэх галт тэргэнд хийх үзлэгийг шуурхай болголоо

“Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд боомт дахь улсын хил хамгаалах 0108 дугаар ангийг тус боомтын төмөр замаар орж, гарч байгаа ачаанд үзлэг шалгалт хийх хяналтын төхөөрөмжтэй болох санхүүгийн асуудлыг нь шийдэж өглөө.  Уг хяналтын төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр Замын-Үүдийн төмөр замаар хятадын талтай солилцох галт тэргэнд хийх үзлэг шалгалтын цаг багасаж, илүү олон галт тэрэг солилцох боломж нэмэгдэнэ. Өнөөдөр Замын-Үүд –Эрээн өртөө хооронд өргөн царигаар хоногт дунджаар 700 вагон, нарийн царигаар хоногт дунджаар 500 вагон ачаа солилцож байгаа юм.

2024 онд Замын-Үүд – Эрээн өртөө хооронд 17,3 сая тонн ачаа төмөр замаар солилцож байсан бол энэхүү хяналтын төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр жилд өргөн царигаар 2,1 сая тонн, нарийн царигаар 1 сая тонн ачаа илүү солилцох боломж нэмэгдэж байна.

Мөн 3 жилийн өмнө “Улаанбаатар төмөр зам” ХНН өөрийн хүч хөрөнгөөр  Замын-Үүд  боомтын улсын хилийн зурваст галт тэргэнд үзлэг шалгалт хийх зориулалттай тавцант цамхгийг барьж улсын хил хамгаалах 0108 дугаар ангид хүлээлгэн өгч байсан юм.

А.ТЭНҮҮН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button