ЭДИЙН ЗАСАГ

Алт, зэсийн Хармагтай ордын эзэмшигч "Занаду Майнз"-ийг Австралийн "Bastion Mining" худалдан авлаа

2025 оны 6 дугаар сарын 30-нд Занаду компанийн зүгээс Хармагтай ордын зэс, алтны төслийг ахиулах стратегийн санхүүжилтийн боломжуудаа нэмэгдүүлэх талаараа мэдэгдэж байсан билээ. Үүний үр дүнд "Bastion Mining" компанийн зүгээс худалдан авах санал ирж, ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэд уг саналаа хүргүүлсэн байна.

Сүүлд шинэчилсэн тайлангаар Bastion нь Занаду-гийн нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмших болсон бөгөөд үлдсэн бүх хувьцааг худалдан авах мэдэгдлийг гаргажээ.

  • Занаду 2025 оны 4 дүгээр сарын 7-нд Zijin Mining групптэй онцгой эрхийн шилжүүлэх хэлцэлд орсон. Энэ хугацаа 2025 оны 5 дугаар сарын 5-нд дууссан бөгөөд хяналтын хэлцлийг эцэслээгүй юм.
  • 2025 оны 5 дугаар сарын 19-нд Bastion компанитай Худалдан авах саналын гэрээ байгуулж, ТУЗ-өөс Занаду-гийн бүрэн төлөгдсөн энгийн хувьцаа нэгж хувьцаа бүрд 0.08 австрали доллар бэлнээр худалдан авах зах зээлээс гадуурх саналыг тавьсан.
  • Энэ санал нь 2025 оны 5 дугаар сарын 16-ны Занаду компанийн хаалтын үнэ буюу 00.51 австрали доллароос 57 хувиар, мөн уг өдрөөс өмнөх 90 өдрийн дундаж жинлэсэн үнээс (VWAP) 52 хувиар өндөр дүнг санал болгосон байна.
  • Түр санхүүжилт олгохын тулд Bastion болон Занаду нь хувьцаа захиалах гэрээ байгуулж, Bastion групп нийт 286,829,633 ширхэг Xanadu хувьцааг нэгж бүрийг нь 0.06 австрали доллароор худалдан авч, нийт 17.2 сая австрали доллар татан төвлөрүүлсэн юм.
  • 2025 оны 5 дугаар сарын 26-нд Занаду компани Зижинь групптэй байгуулсан Хармагтайн хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу put option хэрэгжүүлэх саналаа буцаасан.
  • Bastion групп нь 6 дугаар сарын 24-нд Занаду дахь эзэмшлийн хэмжээ нь 50 хувиас давсны дараа худалдан авах саналаа нөхцөлгүй болгосноо зарласан.
  • 2025 оны 7 дугаар сарын 25-нд Bastion групп нь Занаду-гийн нийт хувьцааны 90 хувиас дээш эрх эзэмшсэнээ зарласан. Үүний дараа Зижинь группийг хувьцааны хувь эзэмшлийн саналаа буцаах эсвэл цуцлах гэсэн саналыг тавьжээ.
  • Зижинь групп өөрийн хувьцааг Bastion-ы саналаар худалдсаны дараа, тус группийн төлөөлөгч Шаоян Шэнь Занаду группийн ТУЗ-аас огцорсон. Гэхдээ Зижинь групп Хармагтайн хяналтын "Khuiten Metals Pte" компанийн 50 хувийн эзэмшлээ хэвээр хадгалж буй билээ.

Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга Колин Мурхед хэлэхдээ:

“Bastion" групптэй хийсэн энэхүү хэлцэл нь Хармагтайн төсөл болон Занадугийн хувьд чухал ахиц юм. Энэ үйл явдал нь мөн компанийн стратегийг амжилттай хэрэгжүүлж, Занаду-гийн хувьцаа эзэмшигчдэд Хармагтайн төслийн ололт амжилтаас үнэ цэнийг олж авах боломж олгох юм. Төслийн цар хүрээ болоод Хятадын томоохон группийн 50:50 хамтарсан бүтэц зэргээс харвал энэ амжилтаараа ихээхэн бахархаж байна. Багийнхны хүчин чармайлт, хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгт талархал илэрхийлье.
Ирээдүйг харвал, Хармагтай нь Монголд баригдах дараагийн том уурхай болж, дэлхийн зэсийн чухал нийлүүлэгч болно гэдэгт найдаж байна. Энэхүү төслийг үйлдвэрлэлд хурдан шилжүүлэхэд Bastion болон Zijin-д амжилт хүсье" гэжээ.

"Bastion Mining" компани нь алтны төслүүдэд хөрөнгө оруулдаг бөгөөд Сингапурын хаалттай компани "Воrоo Pte" болон "Занаду"-гийн захирал Л.Ганбаяр нарын харьяалагдах консорциумыг төлөөлж байна.

Өөрөөр хэлбэл Занаду-гийн 90 хувийн эзэмшлийг "Bastion Mining" 160 сая австрали долларын үнэ хүргэжээ.

Хармагтайн дараагийн үе шат бол төслийн зөвшөөрөл буюу Монголын хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулах явдал юм.

Ийн "Bastion Мining" групп Занаду-гийн шинэ эзэмшигч болж Зижинь Майнинг Групптэй түншлэн ажиллахаар болж байна. Цаашид Зижинь групп Хармагтайн ашиглалтыг хариуцаж, Занаду-гийн хайгуулын үйл ажиллагааны ахиц дэвшилд шаардагдах маш чухал хөрөнгийг санхүүжүүлнэ хэмээн тайландаа дурджээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 12, 2025 08:22

Худ�##�даа хөгжлийн банк сах�##� эрдэнэбилэг авсан бээшд, хаха. Пизда энэ эгүүр 49% ийн гар хөл болсон нохойнууд гэж хэлээд бсан яг бгааз хаха

Зочин
Зочин
8 сар 12, 2025 10:17

3дагч орны хөр оруул�##�т бол Монголын тусгаар тогтнолын бат�##�гаа. Зөв2.

Холбоотой мэдээ

Back to top button