Нийгмийн

Ц.Төрхүү цахим хуудсаараа дамжуулан “10 сараас эхлэн хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоож шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглаж эхэлнэ”

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү цахим хуудсаараа дамжуулан “10 сараас эхлэн хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоож шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглаж эхэлнэ” гэж мэдээлжээ.Мөн үргэлжлүүлэн “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж 1964 онд 500-800 мянган хүнтэй хотод зориулан хийгдсэн байсан. Харин өдгөө 1.7 сая хүнтэй их хотод шинэ цэвэрлэх байгууламж зайлшгүй шаардлагатай болоод байгаа. 2020 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн анхны усаа бид наадмын өдрүүдэд авч туршлаа. 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулах буюу хуучин цэвэрлэх байгууламжийг зогсоон улмаар бүтэн жилийн турш үйл ажиллагааг нь жигдэртэл туршаад Улсын комисст хүлээлгэн өгнө” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button