Улс төрийн мэдээ

"Онтрэ"-гийн асуудлаарх түр хороог О.Батнайрамдал ахална

Намар дөхөж, хавраас хүлээгдсэн томоохон улс төрийн сэдвүүд "амилж" байна.

Тухайлбал "Онтрэ" компанийн лиценз шилжүүлэх асуудалд Монголын Засгийн газар ямар байр суурь илэрхийлэх нь тодорхойгүй, багагүй хугацааг өнгөрүүлчихлээ. Энэ хооронд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын тодорхой хэсэн бүрэн зогссон, шүүхийн маргаан нэмж үүсгэсэн гээд шинж нөхцөл байдал олон бий.

Тэгвэл өчигдөр Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралджээ.

Хуралдаанаар, түр хорооны даргыг сонгосон байна. Ингээд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тус хянан шалгах түр хороог ахалж ажиллахаар болжээ.

О.Батнайрамдалын хувьд "Онтрэ"-гийн асуудлаар хамгийн идэвхтэй ажиллаж байгаа УИХ-ын гишүүн юм.

Түр хороонд: М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар гишүүнээр ажиллаж байгаа аж.

Оюу толгойн бүлэг ордын хүрээнд огт хөндөж ашиглаагүй, баялаг нөөцтэй хэсэг бий бөгөөд ашиглалтын лиценз нь "Онтрэ" компани дээр явж ирсэн. Үүнийг хөндье гэвэл "Онтрэ" ба Засгийн газар хэлцэл хийх, хөрөнгө оруулалтын гэрээг шинээр тохирох шаардлагатай. Харин гадаад талаас тус лицензийг "Рио Тинто"-той байгуулсан анхны ХоГ-ний хүрээнд хамаарна гэж үзээд, Засгийн газрын саналыг авалгүй шууд "Онтрэ"-гоос "Оюу толгой"-д шилжүүлэн ашиглаж эхлэх шийдэлд хүрсэн нь анхаарал татдаг юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 14, 2025 09:27

Хахаха. Ш�##� эргүү юм байх чинь билээ. Чадах уу энэ. Наад захын суд�##�гааны дүгнэлт ч ойлгодоггүй юм байна лээ. Ер нь эцсийн эцэст мэддэг чаддаг мундаг хүмүүс нь чив чимээгүй том том газар өндөр ц�##�интай ажиллаад явчихдаг. Мэддэггүй чадваргүй гологдлууд л ингэж худ худ юм ярьж цээжээ дэлдэж төрийн ойр орчимд эргэлдэж, мөнгө хусчих гээд л явдаг юм шиг бна лээш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button