НИЙГЭМНийгэм мэдээ

Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ

Орон сууцны үнийн индекс 2025 оны долдугаар сард 1.31 болж, өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна.

Шинэ орон сууцны дундаж үнэ ам метр тутамд 4.7 сая байгаа бол хуучин орон сууцны үнэ 4.5 сая төгрөг байгаа юм. Энэ нь шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15 хувиар нэмэгджээ.

Байршлаар нь авч үзвэл Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууц хамгийн үнэтэй буюу ам метр тутамд 5.5 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 3.2 сая төгрөг байна. Харин шинэ орон сууц байршлаасаа хамааран ам метр нь 3.3-5.3 сая төгрөгийн үнэтэй байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button