Нийгэм мэдээ

Шинэ орон сууц СБД-т хамгийн өндөр буюу 1 м.кв үнэ 5.8 саяд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн нэгдүгээр сарын мэдээллийг гаргажээ. 

2025 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өсч, харин өмнөх сараас 2.0 хувиар буурсан бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 2.3 хувиар тус тус өссөн байна.

2025 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.53 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.

2025 оны нэгдүгээр сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.42 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна.

2025 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатардүүрэгт 40.0 хувь ( 1660.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 8.6 хувь (359.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 30.6хувь (1361.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 12.5 хувь (525.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочид
Зочид
2 сар 15, 2025 12:13

Хайш хайшаа 1м нэг дөовөлжин юмыг 5 сая 800000 аар үнэлдэг тэнэг толгой монголоос өөр хаана ч байхгүй байлаа ч тэдний ц�##�ин сарын 7000доллар байдаг байх

Зочинeebee
Зочинeebee
2 сар 16, 2025 09:49

Эб

Холбоотой мэдээ

Back to top button