Эдийн засгийн мэдээ

Шинэ орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 метр квадрат талбайн үнэ 5.5 сая төгрөг

2024 оны 11 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар, өмнөх сараас 1.9 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөхоны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сараас 2.0 хувиар тус тус өссөн байна.

2024 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.68 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.52 сая төгрөгийн үнэтэй байна.

2024 оны 11 дүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.25 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.22 сая төгрөгийн үнэтэй байна.

2024 оны 11 дүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 34.0 хувь (1401.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 9.6 хувь (414.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь (1006.6 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.3 хувь (291.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 14, 2024 20:01

Бага тойргын байр 1 м к... нь 7.000 000 сая байна. Шинэ байр шүү

Холбоотой мэдээ

Back to top button