Эдийн засгийн мэдээ

ҮСХ: Үхрийн ястай мах дунджаар 21 мянган төгрөгийн үнэтэй байна

ҮСХ-ноос долоо хоног бүр гол нэрийн барааны үнийн мэдээллийг танилцуулдаг билээ. Тэгвэл энэ долоо хоногт мах, гурил, хүнсний ногооны үнэ өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдсөн талаар танилцуулж байна.

Махны дундаж үнэ

2025 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16809 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20848 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.0 хувиар буурч 20848 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар буурч 24080 төгрөгийн дундаж үнэтэй байна.

 Гурилын үнэ

 “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3358 төгрөг, 1-р зэрэг нь 2424 төгрөг, 2-р зэрэг нь 1335 төгрөг байна.

Худалдан авагч ихээр үйлчлүүлдэг “Барс” худалдааны төвд “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын дундаж үнэ дээд зэрэг нь 3200 төгрөг, 1-р зэрэг нь 2400 төгрөг, 2-р зэрэг нь 1600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. 

Хүнсний ногооны үнэ

“ Өмнөх долоо хоногтой харьцуулахад хүрэн манжин 0.2 хувиар буурч 4438 төгрөг, монгол лууван 0.1 хувиар өсөж 3916 төгрөг, монгол төмс 8.8 хувиар буурч 3431 төгрөг, монгол сонгино 4.5 хувиар буурч 4395 төгрөг, монгол байцай 4.5 хувиар буурч 3888 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button