Төсөвт бүтээлч хяналт тавья: Улсын төсөв ямар цаглавраар өргөн баригдаж, батлагддаг вэ

Ирэх 2026 оны улсын төсвийг өргөн барихад хоёр долоо хоногийн хугацаа үлджээ. УИХ-ын намрын чуулган нээхээс өмнө өргөн барьж, олон нийтэд нээлттэй байршуулан танилцуулдаг улсын төсвийн маргаан, шүүмжлэл бүр арав, арваннэгдүгээр сард өрнөдөг нь гэм биш зан. Тэр тусмаа хоёрдугаар хэлэлцүүлэг өнгөрч, зөвхөн найруулгын шинжтэй засвар хийх боломжтой болсон үед УИХ-ын зарим гишүүн "Зардлаа тана" зэргээр улс төр хийдэг.
Нөгөө талаас, Г.Занданшатарын Засгийн газар зуны цагаар төсвийг олон нийтэд хэлэлцүүлнэ, санал авна гэсэн үзэл санаагаар ажиллалаа. Олон нийтийн өгсөн саналыг өнөөдөр ерөнхийлөн дүгнэж, байршуулсан байна.
Харин цаашлаад төсөв ямар процесс, цаглабрын дагуу өргөн баригдаж, батлагдахыг Төсвийн тухай хуульд зааснаар товч танилцуулъя.
Зургадугаар сарын 1-ний дотор: Төсвийн хүрээний мэдэгдлийг батлах
Зургадугаар сарын 10-ны дотор: Төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн хязгаарын саналаа хүргүүлэх
Зургадугаар сарын 20-ны дотор: Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын саналыг нэгтгэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх
Долдугаар сарын 1-ний дотор: Засгийн газар төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн хязгаарын төслийг батлах
Долдугаар сарын 5-ны дотор: Сангийн яам Засгийн газрын баталсан жилийн төсвийн хязгаарыг төсвийн удирдамжийн хамт төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.
Долдугаар сарын 9-ний дотор: Төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаг төсвийн шууд захирагч нь жилийн төсвийн төслөө хүргүүлэх
Долдугаар сарын 20-ны дотор: Төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төсвийн шууд захирагч жилийн төсвийн төслөө хүргүүлэх
Долдугаар сарын 25-ны дотор: Төсвийн ерөнхийлөн захирагч жилийн төсвийн саналаа Сангийн яам, төрийн аудитын байгууллага, Улсын Их Хуралд хүргүүлж, нийтэд ил тод мэдээлэх
Наймдугаар сарын 15-ны дотор: Дээрх саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Эдийн засаг, хөгжлийн яамаар хянуулж, Засгийн газарт өргөн мэдүүлж, ил тод мэдээлэх
Есдүгээр сарын 1-ний дотор: Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн Төрийн аудитын байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
Дээрхээс гурав хоногийн дотор: Засгийн газар жилийн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын гурван өдрийн дотор нийтэд мэдээлэх
Есдүгээр сарын 15-нд: Төрийн аудитын төв байгууллага жилийн төсвийн төслийн талаарх дүгнэлтийг УИХ-д хүргүүлж, нийтэд мэдээлэх. Мөн энэ хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн төслийн талаарх адил хүргүүлж, мэдээлнэ
Арваннэгдүгээр сарын 15-ны дотор: УИХ төсвийн төслийг хэлэлцэн батална.
Дээрх цаглабраас харахад төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу САЙД НАР өөрсдийн төсвөө хэдийнэ боловсруулж, түүнийг ЭЗХЯ-наас хянаж, Засгийн газарт өргөн мэдүүлжээ. Харин хуулийн дагуу ил тод мэдээлээгүй л байна.
Удахгүй есдүгээр сарын 1 гэхэд 2026 оны улсын төсөв өргөн баригдаж, нээлттэй байршиж, 15 гэхэд аудит хяналтаа хийх ажээ.
Үүнээс даруй хоёр сарын дараа улсын төсвийн УИХ-аар батлах тул энэ хооронд л хамгийн бүтээлч шүүмжлэлээ өрнүүлэх учиртай юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ард түмний хүсэл бол пар�##�аментаа 2 танхимтай болгож төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ төрд гарсан эрхмүүдийг буруутгах аргагүй хөрс нь бохирдсон болохоор бохир хөрснөөс хогийн ургам�##� л ургана Эсвэл ёрөнхийлөгчийн засагл�##�тай болох