АН-ын зарим гишүүд ҮБХ-г 14 хоногийн дотор хуралдуулахыг шаардлаа

Ардчилсан намын ҮБХ-ны хурал хуралдуулах 168 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг өнөөдөр /2025.08.18/ АН-ын ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт өглөө.
Энэ тухай УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр, наймдугаар сарын 18-ны өдрийн морин цагт Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт намын дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороог 14 хоногийн дотор хуралдуулах албан шаардлагыг ҮБХ-ны 168 гишүүний гарын үсгийн хамт УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, УИХ-ын гишүүн Б.Түвшин болон УИХ-ын С.Эрдэнэболд миний бие ҮБХ-ны зарим гишүүдийн хамт гардууллаа.
Энэ бол зөвхөн дотоод зохион байгуулалтын асуудал бус, намын шинэчлэл, ардчиллын ирээдүйн төлөө тавьсан улс төрийн тодорхой алхам юм.
Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болж ирсэн, парламентын 42 суудалтай Ардчилсан нам хамтарсан засгаас гарсан, ард түмний эрх ашигийг хамгаалах сөрөг хүчнийхээ ажлыг хүчтэй эхлүүлэх нөхцөлд түүхэн хариуцлагатай мөчтэй нүүр тулж байна.
Тиймээс Ардчилсан нам дотоод бүтэц, зохион байгуулалтаа яаралтай шинэчилж, ард түмнийхээ өмнө тулгамдсан гол асуудлууд болох авлига, эдийн засгийн уналт, данхар төрийн гаж тогтолцооны эсрэг бодитой, хүчтэй тэмцлийг эхлүүлэх үүрэгтэй.
Өнөөдрийн шаардлага бол зөвхөн намын шинэчлэл төдийгүй улс орны хөгжлийг эрчимжүүлэх шинэчлэлийг эхлүүлэх улс төрийн дохио юм.
Ард түмэн өөрчлөлтийг хүсэж байна, харин Ардчилсан нам тэр өөрчлөлтийн манлайд зогсох ёстой юм" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ха ха, морин цаг ч гэх шиг
Баярцогтыг АН-н даргад дэмжиж бгаа шүү олноороо ............
....та нар 35 жил өөрчлөлт риад хэрүүлдсээр бие биенээ мэрж, тамгаа була�##�дсаар л өнгөрсөн..тэгээд ч та нарт итгэх үндэслэл �##�га!! ..тэгээд ч чадахгүй...дахин хэрүүл хийсээр 30жуил болох байлгүй...
Танай намын хурлыг хэзээ хийхийг МАН-ын хорооны авгай мэддэг болсон