Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан хууль батлагдаагүй тул Г.Занданшатарын хөрөнгө хураах ажил "шүдгүй арслан"

Өчигдөр /2025.08.18/ өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Авлига болон албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг ирэх долоо хоногт АТГ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд зоорь болон объектуудад үзлэг шалгалт хийнэ" хэмээсэн нь анхаарал татлаа.
Нийслэл дэх хүнсний зоориудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, банкны өрөнд хураагдсан объектуудад дүн шинжилгээ хийх аж.
Ирэх долоо хоногоос уу, Ерөнхий сайд уу, АТГ уу, шүүхийн шийдвэрээр шийдүүлсэн хөрөнгийг үү. Авлиага, албан тушаалын хэргийн хөрөнгө хэр их байгаа вэ. Ийм олон асуулт байна.
Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо хэдхэн хоногийн өмнө Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хуулийн төслийг УИХ-д өөрөө өргөн мэдүүлсэн. Эл хуулийг төслийг УИХ хэлэлцээгүй байна. Хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хав дарчихсан байгаа. Хэрэв эл хууль батлагдвал өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгах нөхцөл үүснэ. Нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хураах эрх зүйн үндэс болох юм.
Гэтэл өмнөх Ерөнхий сайдын өргөн барьсан эл хууль нь батлагдахаас өмнө одоогийн Ерөнхий сайд хөрөнгө хураах ажлаа эхлүүлэх нь. Чингэхдээ шүүхээр шийдвэрлэгдсэн авлига, албан тушаалын хэрэгтнүүдийнхийг л гэсэн үг болж таарч байна. Хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтан, өнгөрсөн хугацаанд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс рүү халдаж чадахгүй юм.
АТГ авлигын хөрөнгийг хурааж, Сангийн яам болон төрийн өмчит байгууллагуудад төвлөрүүлдэг. Сангийн яам болон төрийн өмчит компаниудад төвлөрчихсөн хөрөнгөн дээр л ажиллах юм уу гэдэг эргэлзээ ч гарч ирж байна. Чингэвэл түүний хөрөнгө хураах ажил "шүдгүй арслан" лугаа л.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖЕНКОГИЙН САЛТААНЫ ҮСЭЭР САХАЛ ТАВЬЧИХСАН ЗАНДАН ГУАЙ ТЭНЭГТЭЖ БАЙХШИВ !
Одоогийн мөрдөж буй эрх зүйн зохицуул�##�таар бүрэн боломжтой байгаа. Оюун-Эрдэнэ худлаа шоу хийж, нэг их ажил хийж байгаа дүр үзүүлээд байсан даа.
Үнэндээ итгэл муутай л бна шүү...1 бол их том хулгай явах гд бна эсвэл их том хулгайг нуух гд бна...
зүгээр л тархи уга�##�т