АН-ын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдана

Өнгөрсөн зургаадугаар сард АН Хамтарсан Засгийн газраас гарах үеэр тус намын дарга Лу.Гантөмөр даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн.
Нөгөөтээгүүр аль эрт эхэлсэн АН-ын даргын суудлын төлөөх марафон Засгийн газар унах шалтаг, шалтгаануудыг нэг болсон гэгддэг. Ийн өнгөрсөн хугацаанд тус намын даргад нэр дэвшигчдийн нэр албан бусад яригдаж, өрсөлдөөн ч далд явагдсаар буй.
Харин даргаа солих Үндэсний бодлогын хорооны хурал нь энэ намар болох ч албан ёсны тов гараагүй байгаа.
Гэсэн ч өчигдөр Ардчилсан намын ҮБХ-ны хурал хуралдуулахаар АН-ын С.Эрдэнэболд, Б.Түвшин нарын гишүүд 168 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт өгсөн.
Тиймд уг асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдахаар гишүүддээ зар мэдээлэл явуулжээ. Хуралдаан ордноос гадуур тус намын байранд болох аж.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.