УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын УТЗ маргааш намын байрандаа хуралдана

Өнгөрсөн зургаадугаар сард АН Хамтарсан Засгийн газраас гарч, тус намын дарга Лу.Гантөмөр даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн.

Үүнээс хойш тус намын даргын суудлын төлөөх өрсөлдөөн үргэлжилж, зарим гишүүдийн нэр яригдаж буй. Үүнтэй холбоотойгоор тус нам Үндэсний бодлогын хороогоо намар хуралдуулах чигтэй байсан ч өдөр нь товлогдоогүй байгаа.

Харин өчигдөр Ардчилсан намын ҮБХ-ны хурал хуралдуулахаар АН-ын С.Эрдэнэболд, Б.Түвшин нарын гишүүд 168 гишүүний гарын үсэг бүхий шаардлагыг ҮБХ-ны дарга, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт өгсөн.

Тиймд Үндэсний бодлогын хорооны хуралдаан болон үүсээд буй асуудлаар тус намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2025.08.19/ хуралдах албан бус мэдээлэл гараад байсан. Тэгвэл уг хурлын талаарх зар мэдээлэл УТЗ-ийн гишүүдэд ирсэн бөгөөд хуралдааныг маргааш /2025.08.20/ үдээс хойш намын байрандаа зохион байгуулах аж.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

БООВЧИН АЛЧИН ШАЛ ТЭНЭГ НАМ ТОЧИК ЗААР ШҮТДЭГ НАМ

Дэл
Дэл

Намын байр байдаг юм болуу

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны дарга УИХ -ын гишүүн
О.Амг�##�анбаатар гэдэг хүнийг анх удаа мэдлээ.
Та АН үндэсний бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн хүн Монголчууд бидний эртний дайсан Хятад гар�##�тай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль авсан Ухнаагийн Хүрэлсүхд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах эрхтэй та энэ эрхээ хэрэгжүүлэн Ухнаагийн Хүрэлсүхийг яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button