УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж эхэллээ

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог билээ. Өнөөдрийн хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлууд:

  1. “Экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  2.  “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  3. “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  4. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  5. Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
  6.  “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  7.  Бусад асуудлыг хэлэлцэж байна. 

Танилцах асуудлууд:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан талаар
  2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн талаар
  3. 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангид заах гадаад хэлний боловсролын талаар
  4. Боловсролын цахим шилжилтийн талаар
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button