Улс төрийн мэдээ

Гурил үйлдвэрлэлд дутагдах 100 орчим мянган тонн улаанбуудайг импортоор авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун танилцууллаа.

Үүнд,

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг танилцуулж, авч хэлэлцүүлэв. Нийт нутгийн 30 гаруй хувьд гандуу байгаатай холбоотойгоор зарим аймаг сумдын нутагт өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 77 сая толгой мал буюу  130 сая толгой хонь бэлчиж байна. Өнгөрсөн 2024 оны эцсээр 57.6 сая толгой мал тоолуулсан. Энэ жилийн хувьд 20.1 сая төл хүлээж авсан. Малчдад малыг нь эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр төлөвлөн ажиллаж байна.

Засгийн газрын тогтоолд аймаг сум дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх тухай баталлаа. Өвс тэжээлийн аюулгүйн нөөц тодорхой хэмжээнд нэмэгдсэн.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 276.4 мянган тонн үр тариа, 255.5 мянган тонн хүнсний улаан буудай, 88.3 мянган тонн төмс, 164 мянган тонн хүнсний ногоо, 100 мянган тонн тэжээлийн ургамал хурааж авах нөхцөл бүрдээд байна. Өнгөрсөн жилийн хувьд 577 мянган га-д тариалалт хийсэн бөгөөд 10.5 хувиар буурсан дүн юм. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл байдал, тариалангийн гол бүс нутгуудад гандуу буюу гангийн нөхцөл өндөр байгаа учраас тариалалт буурсан. Иймээс хуваарилалт хийж үзэхэд гурил үйлдвэрлэлд 168 мянган тонн хүнсний улаа буудайн нөөцтэй байна. Дутагдах улаанбуудайн нөөцийг авч үзвэл 100 орчим мянган тонн дутагдах нөхцөл үүссэн учир импортоор авахаар өнөөдрийн Засгийн газрын тогтоолын тэмдэглэлд тусгасан байна" гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button