С.Бямбацогт: Агентлагуудын орон тоог 301-ээр багасгаж, алба, тасаг гэсэн нэгжийг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө.
Хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгөв.
Тэрбээр “Өнөөдөр төрийн албыг цомхон, чадварлаг болгох асуудлыг хэлэлцлээ.
Өмнө нь орон тооны цомхотголыг Г.Занданшатарын Засгийн газар өөрөөсөө эхэлсэн.
Тухайлбал, 280 гаруй газар хэлтсийн даргыг 81-ээр цөөлж 6.3 тэрбум төгрөг хэмнэх шийдвэр гаргасан. Зардал ихтэй, чиг үүргийн давхардал ихтэй үндэсний хороодыг татан буулгасан. Нийт 29 үндэсний хороо татан буугдсан. Үүгээр 146 орон тоо хасагдаж 41.6 тэрбумыг жил бүр хэмнэх боломж бүрдсэн.
Харин өнөөдөр агентлагийн бүтэц орон тоог ярилаа. 35 агентлагийн нийт орон тооны хязгаар 3353 байсныг 3052 болгож буурууллаа. Газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Нийт орон тоог 301-ээр багасгасан.
Улмаар дарга нарын тоо 54-өөр буурна. 10 орчим тэрбумыг хэмнэнэ.
Ер нь нэг дор цомхотгол хийх биш, тодорхой үе шаттайгаар ажиллахыг зөвлөнө. Шаардлагатай орон тоог хадгалж үлдэх боломжийг сайд, агентлагийн дарга нарт бий болгож байгаа.
Агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй.
Зохион байгуулалтын бүтцийн нэгж, чиг үүрэг хоорондоо давхцахгүй. Яамны чиг үүрэг агентлагтай давхцахгүй гэсэн үг.
Агентлагийн бүтцийн нэгж нь газар, хэлтэс, алба, тасаг гэж байсан бол одоо зөвхөн газар ба хэлтэстэй байна.
Тогтоолын хэрэгжилтэд ЗГХЭГ хяналт тавьж ажиллана. Цаашид төрийн албаны шинэчлэлийг хийнэ. Энэ хүрээнд төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлнэ. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгоно.
99 хувь нь сайн ажиллаж байна гэж үнэлэгддэг байсан. Гэтэл иргэдийн үнэлгээ 40 орчим хувь дээр явдаг.
УИХ-аас мөн 60 орчим хувьтай гэж үнэлдэг. ЗГ өөрөө 70 гэдэг. Хэн үнэлснээс шалтгаалж зөрүүтэй гардаг. Үүнийг бид иргэдээр үнэлүүлдэг болно.
Цаашид төрийн албанд сайн ажиллаж байгаа, хүнд сурталгүй хүнийг урамшуулна, дэмжинэ. Хариуцлагагүй цаг хийдүүлдэг цаас зөөдөг, дарга нарын татаас түлхээсний хүмүүст хариуцлага тооцно гэдгийг хэлье” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одооо энэ их баялаг бүтээдгүй нам дагаж ажилтай болдог заваан бузраасааа с�##�ах �##�хам эхлэж байнадааа
Одоо чихгүй толгойтой нийслэлийн удирдлагууддаа арга хэмжээ авна уу
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud