УЛС ТӨР

БАРИМТ: Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм тамгын газрынхаа байранд караоке өрөө тусгайлан тохижуулжээ

-ЦАЙНЫ ГАЗАР БАЙСАН ӨРӨӨГ КАРАОКЕНЫ ЗОРИУЛАЛТААР ТУСГАЙЛАН ТОНОГЛОЖ, ТОХИЖУУЛЖЭЭ-

“Үндэсний шуудан” сонинд хэд хоногийн өмнө “Тамгын газрынхаа байранд караоке нээсэн засаг дарга С.Гансэлэм гэж хэн бэ” гэсэн бичвэр нийтлэгдсэн юм. Гэвч бичвэр дотор тамгын газрын байранд караоке нээсэн асуудлыг тодорхой дурдалгүй, Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэмийн хууль зөрчсөн үйлдлүүдийг тоочсон байв.

Тиймээс бид Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэм үнэхээр тамгын газрынхаа байранд кароеке нээсэн нь үнэн үү гэх асуултын мөрөөр мэдээлэл хайсан юм. Бидэнд олдсон мэдээллээр, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм нь тамгын газрынхаа В1 давхар дахь нэг өрөөг тусгайлан караокены зориулалтаар зориулалтаар тоноглосон  байна.

Уг өрөө нь хуучин цайны газар байсан аж. С.Гансэлэм Засаг дарга дарга болсныхоо дараа аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй өөрийн хүмүүстэйгээ хамтран, өрөөг тохижуулжээ. Өрөөг тохижуулахдаа цэнгээний байдалд зохицуулан, дүүжин тааз, лед гэрэл тэргүүтнээр тоноглож, микрофон, караокены дэлгэц сэлтийг зөөвөрлөн оруулжээ.

Кароакены зориулалт бүхий өрөөнд Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэмтэй ойрын харилцаатай эрхмүүд орж, “шоуддаг” аж. Харин сүүлийн үед  хэвлэлээр Говь-Алтай аймгийн засаг дарга С.Гансэлэмийг бичснээс үүдэж, караокены тоног төхөөрөмжүүдийг аймгийн тамгын газрын байрнаас зөөвөрлөсөн гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар Говь-Алтай аймгийн засаг даргын хэвлэлийн ажилтнаас утсаар тодруулахад “Тийм юм байхгүй. Хаанаас мэдээлэл авсан юм” гэсэн хариулт өгсөн юм. Харин нутгийн иргэд “Иргэдэд үйлчилдэггүй. Гаднаасаа ямар нэгэн хаяг байдаггүй. Ихэвчлэн захиргааны ажилчид тэндээ наргиж байдаг гэж сонссон” гэсэн мэдээлэл өглөө.

-МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ С.ГАНСЭЛЭМИЙГ “ДОНГОДООД” БУЦЖЭЭ-

Говь-Алтай аймагт 2016 оны сонгуулиар МАН ялалт байгуулсан. Энэ дагуу аймгийн ИТХ-аас өөр хүний нэрийг засаг даргад нэр дэвшүүлсэн хэдий ч "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэ, Т.Бадамжунай нарын дэмжлэгээр  Ховд аймгаас гаралтай С.Гансэлэмийг Говь-Алтай аймгийн засаг даргаар батламжилсан байдаг.

С.Гансэлэм нь аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчидтэй илтэд нэгддэг, хариуцсан ажлаа хийдэггүй, дарга нарын эхнэрүүдийг албан тушаалд томилдог гэх зэрэг шалтгаанаар аймгийн намын хорооноос нь гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр  гаргасан байдаг. Гэвч тэрээр МАН-ын Бага хуралд хүртэл оролцож амжсан “сүйхээтэй” нэгэн юм.

С.Гансэлэмийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал удаа дараа сөхөгдөж байсан ч "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэ, Т.Бадамжунай нар дээгүүрээ зохицуулах байдлаар шийдвэрийг нь гаргуулдаггүй гэх мэдээлэл бидэнд ирсэн нь анхаарал татав.

Улмаар өнгөрөгч өдрүүдэд МАН-ын Хяналтын хорооны ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж, С.Гансэлэмийг “донгодоод” буцсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН-ын Хяналтын хорооноос С.Гансэлэмийг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн аймгийн намын хорооны тогтоолыг хэвээр үлдээсэн аж.

Мөн энэ үеэр МАН-ын Хяналтын хорооноос С.Гансэлэмийг албан үүргээс нь чөлөөлөх асуудлаар намын Удирдах зөвлөл рүү оруулах асуудлыг хөндөнө гэдгээ илэрхийлжээ. Аймгуудын засаг даргыг  Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлж, батламжилдаг. Тэгэхээр  МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Гансэлэмийг албан үүргээс нь чөлөөлөх саналаа МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайдад уламжлах боломжтой гэсэн үг юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-15 03:02

Arrow Lisinopril Without Prescription [url=http://prilipills.com]dapoxetine plus cialis[/url] Cialis 20 Mg Prezzo Cheap Nexium 40 Mg

Зочин
Зочин
2020-05-27 08:33

Hahha, undesnii shuudan sonin dutuu uldeechihsen bn, bid guitseej hiilee geed bgaa ymuu.

Холбоотой мэдээ

Back to top button