Гадаад

Хойд Солонгос Хятадын хилийн ойролцоо нууц пуужингийн бааз ажиллуулж байжээ

АНУ-д төвтэй судалгааны байгууллага Стратеги олон улсын судалгааны төвийн лхагва гарагт нийтэлсэн шинэ тайлбанд дурдсанаар, Хойд Солонгос БНХАУ-ын хилийн ойролцоо урьд нь мэдээлэгдэж байгаагүй пуужингийн баазыг нууцаар ажиллуулж байжээ. Энэ нь Зүүн Ази төдийгүй АНУ-ын эх газарт хүртэл цөмийн цохилтын аюул учруулж болзоүгүй гэв.

Уг бааз нь Хятадын хилээс ердөө 27 км зайтай бөгөөд цөмийн зэвсэг тээх чадвартай тив алгасагч 9 орчим баллистик пуужин болон тэдгээрийн хөдөлгөөнт хөөргөгч төхөөрөмж хадгалагддаг гэж таамаглажээ. Хойд Солонгосын зүгээс албан ёсоор зарлаагүй, ийм төрлийн 15-20 пуужингийн бааз, цөмийн толгойн агуулах байж болзошгүй хэмээн тайланд дурдсан байна.

Ким Жон Уны удирдлага дор Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөр сүүлийн жилүүдэд эрчимжиж, зэвсэгт хүчнээ шинэчилж, шинэ төрлийн пуужин, тив алгасагч баллистик пуужин туршиж байгаа нь НҮБ-ын хориг арга хэмжээг илт зөрчиж байна гэж үзжээ. Орос, Украины дайнаас хойш Пхеньян Оростой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, фронтод цэрэг илгээсэн тухай мэдээлэл гарсан. Энэ нь Москвагаас Пхеньянд шинэ технологи, хангамжийн дэмжлэг үзүүлэх магадлалыг нэмэгдүүлж буй тул олон улсын аюулгүй байдлын талаарх болгоомжлолыг улам гүнзгийрүүлж байна.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button